Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“FEMININE 2026” эмэгтэйчүүдийн хайр, дурсамж, эрч хүчийг нэгтгэсэн “ягаан үдэш” болно
Дуу хөгжим

“FEMININE 2026” эмэгтэйчүүдийн хайр, дурсамж, эрч хүчийг нэгтгэсэн “ягаан үдэш” болно

Урлаг Урлаг04/09/2026Шинэчлэгдсэн:04/09/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын хөгжмийн урлагийн тайзнаа эмэгтэй уран бүтээлчдийн дуу хоолой, уран бүтээл, эрч хүчийг нэгэн дор цогцлоох “FEMININE 2026” тоглолт 2026 оны есдүгээр сарын 12-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдана.

“FEMININE 2026” нь зөвхөн хөгжмийн тоглолтоор хязгаарлагдахгүй, эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, өөртөө итгэх итгэл, хайр, нөхөрлөл, дурсамж болон эрх чөлөөг хөгжим, тайзны урлаг, визуал шийдлээр илэрхийлэх онцгой үдэш байхыг зорьж байна.

Энэ удаагийн тоглолтын онцлог нь зөвхөн эмэгтэй уран бүтээлчид тайзнаа нэгдэж, үе үеийн үзэгчдийн хайртай дуу, уран бүтээлүүдийг шинэ өнгө төрх, шинэ мэдрэмжээр хүргэх юм.

“FEMININE 2026” тоглолтын тайзнаа

  • Монгол Улсын Ардын жүжигчин, поп дива Т.Ариунаа
  • дуучин Г.Эрдэнэчимэг
  • “Гала” хамтлаг
  • дуучин Номинжин
  • “Extacy” хамтлаг
  • “Anemone” хамтлаг
  • “Honeymoon” хамтлаг
  • “The Wasabies” хамтлаг
  • DJ Niika
  • DJ Vkvne
  • DJ Anudol
  • DJ Gua нар уран бүтээлээ хүргэнэ.

Тоглолтын үеэр үзэгчид дуу бүрээрээ дурсамжаа сэргээж, хайртай уран бүтээлүүдээ хамтдаа дуулж, бүжиглэн, эмэгтэйчүүдийн эрч хүчээр дүүрэн нэгэн үдшийг өнгөрүүлэх боломжтой.

“FEMININE 2026” тоглолтын бас нэгэн онцлог нь “ягаан үдэш” концепц юм. Энэ үдэш Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон талбай ягаан өнгөөр амьсгалж, охид бүсгүйчүүд өөрсдийнхөөрөө гоёж, найз нөхөд, хайртай хүмүүстэйгээ хамт дуу хөгжим, бүжиг, инээд хөөрөөр дүүрэн мартагдашгүй мөчийг бүтээнэ.

Зохион байгуулагчдын зүгээс үзэгч бүрийг өөрийнхөөрөө байж, өөрийн гоо үзэсгэлэн, эмэгтэйлэг чанар, дотоод хүчээ мэдрэхийг уриалж байна.

“FEMININE 2026” — эмэгтэй хүн бүрийн доторх бяцхан гүнжийг сэрээж, хатан хаан шиг баярлуулах нэгэн үдэш.

Хэзээ: 2026.09.12
Хаана: Төв цэнгэлдэх хүрээлэн
Ерөнхий зохион байгуулагч: Scaffold Entertaiment
Хамтран ажиллагч: Suntory Mongolia, The Vue
Тасалбар: Portal.mn, Shoppy.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Шакира, Дуа Липа нар тайзнаа хамтрав

07/10/2026
Дуу хөгжим Урлаг

Жастин Тимберлейк тайзан дээр битбокс хийдэг байсан үеэсээ ичдэг гэнэ

06/10/2026
Дуу хөгжим Урлаг

Брайан Мэй “Queen” хамтлаг дахин аялан тоглолт хийхгүй гэв

06/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр Холливудын тэргүүлэх жүжигчдийн нэг Мэтт Дэймоны төрсөн өдөр

08/10/2026

“Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг гуравхан удаа дахин тоглоно

08/10/2026

Казахстанд монгол уран сайхны кино ихэд үнэлэгджээ

08/10/2026

“АйТиЭм-2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 27 дахь жилдээ болно

08/10/2026

Сильвестер Сталлоне, Ричард Гир нар 1974 онд зураг авалтын үеэр зодолдож байжээ

07/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.