Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гэрэл зураг»“Дэлхийг Монголд, Монголыг дэлхийд” гэрэл зургийн хамтарсан үзэсгэлэнг нээв
Гэрэл зураг

“Дэлхийг Монголд, Монголыг дэлхийд” гэрэл зургийн хамтарсан үзэсгэлэнг нээв

Урлаг Урлаг05/09/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2021 оноос хойших гадаад харилцаа, олон улсын түвшинд хэрэгжүүлсэн үйл ажиллагааг гэрэл зургаар харуулсан “Дэлхийг Монголд, Монголыг дэлхийд” үзэсгэлэнг “Норпэй арт галерей”-д өнөөдөр /2026.09.04/ нээлээ.

Гэрэл зурагчин Г.Ган-Өлзий, Н.Батмөнх нарын хамтран гаргаж буй тус үзэсгэлэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад харилцааны хүрээнд хийсэн төрийн айлчлал, олон улсын арга хэмжээнд оролцсон мөчүүдээс гадна Монгол Улсаа дэлхийд сурталчлан таниулахад чиглэсэн үйл ажиллагааг онцлон харуулжээ.

2021 оноос хойш Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гадаадын улс орнуудаас нийт 19 төрийн айлчлал хүлээн авч, 2021 оноос хойш гадаадад 15 төрийн айлчлал хийсэн байна. Мөн НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулган, цөлжилттэй тэмцэх, байгаль орчны чиглэлийн олон улсын хурал зэрэг олон улсын 10 гаруй томоохон үйл ажиллагаанд оролцжээ.

Эдгээр үйл явдал, уулзалтын үеэр авсан гэрэл зургуудыг тус үзэсгэлэнд дэлгэжээ. Нийт 75 жаазтай зураг байршуулснаас нэг жаазанд олон зураг багтаасан тул зургаар нь тооцвол 100 гаруй бүтээл үзэгчдэд хүрч байна.

Гэрэл зурагчин Г.Ган-Өлзий үзэсгэлэнгийн онцлогийн талаар ярихдаа, “Бүх зураг өөр өөрийн гэсэн онцлогтой. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад харилцааны үйл ажиллагааг он цагийн дарааллаар, тухайн агшнаар нь харуулж байгаа. Бид энэхүү үзэсгэлэнгээр албан уулзалт, гар барьж байгаа, гэрээнд гарын үсэг зурж байгаа зэрэг мэдээний зурагт түгээмэл гардаг агшнуудаас арай өөр өнцгийг харуулахыг зорилоо. Илүү чөлөөтэй, тухайн хүний зан чанар, харилцаа, үйл явдлын уур амьсгалыг мэдрүүлэхүйц зургуудыг сонгосон. Мөн Ерөнхийлөгч гадаад харилцааны үйл ажиллагаагаараа дамжуулан Монгол Улсаа олон улсын түвшинд хэрхэн сурталчилж, таниулж байгаа нь харагдаасай гэж хүссэн. Тухайлбал, гадаадын зочдод Монголын үндэсний хувцас, соёл, ахуйг танилцуулж байгаа мөчүүд, гадаадад айлчлах үеэрээ Монголын соёл, өв уламжлалыг бусдад сурталчилж байгаа үйл ажиллагааг харуулсан зургуудыг түлхүү сонгосон” хэмээв.

Түүний хувьд гэрэл зураг нь тухайн агшныг баримтжуулан үлдээдэг онцгой ач холбогдолтой. Тиймээс үзэсгэлэнд зөвхөн төрийн албан ёсны үйл ажиллагааг бус, тухайн мөчийн уур амьсгал, харилцаа, сэтгэл хөдлөлийг мэдрүүлэхийг зорьсноо онцолж байв.

Гэрэл зурагчин Г.Ган-Өлзий, Н.Батмөнх нар 2021 оноос хойш Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг сурвалжилж, хамтран ажиллаж буй. Харин энэ удаагийн үзэсгэлэн нь тэдний хувьд хоёр хүний нэрээр дагнан гаргаж буй анхны хамтарсан үзэсгэлэн болж байна. Тэд Төрийн ордонд гэрэл зураг болон видео бүтээлийг хослуулсан үзэсгэлэнг өнгөрсөн жил хамтран гаргаж байв.

Энэ сарын 18-ныг хүртэл гарах тус үзэсгэлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад харилцааны үйл ажиллагааг албан ёсны хүрээнээс илүү өргөн өнцгөөр харуулж, Монголын соёл, уламжлал, үнэт зүйлсийг дэлхийд таниулах үйл явцыг гэрэл зургийн хэлээр өгүүлж буйгаараа онцлогтой.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гэрэл зураг Урлаг

23 дахь удаагийн “Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестиваль Улаанбаатар хотноо эхэллээ

03/09/2026
Гэрэл зураг Урлаг

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид таалал төгслөө

22/08/2026
Гэрэл зураг Урлаг

ФОТО: Гэрэл зурагчин Б.Мятавын Монголын байгаль, зэрлэг амьтдыг сурталчилж буй бүтээлүүдээс

21/08/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Дэлхийг Монголд, Монголыг дэлхийд” гэрэл зургийн хамтарсан үзэсгэлэнг нээв

05/09/2026

“Их говийн манаач” баримтат кино Их Британи, Лос-Анжелесийн кино наадмуудаас тус тус шагнал хүртлээ

05/09/2026

Реппер, продюсер Rokit Bay буюу О.Баярсайхан: Тулгатаа сайн анхааралтай уншаарай хө

04/09/2026

Венецийн кино наадмаар үзэгчид Жон Малковичид 13 минутын турш босож алга ташив

04/09/2026

Мэрилин Монрогийн талаар шинэ мюзикл бүтээнэ

04/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.