Америкийн нэрт жүжигчин Жон Малковичийн гол дүрд нь тоглосон шинэ кино болох “Wild Horse Nine”-ийн нээлт Венецийн олон улсын кино наадмаар болов. Киноны дараа үзэгчид 13 минутын турш үргэлжилсэн халуун алга ташилтаар үнэлгээ өгчээ. Энэ үеэр Жон Малкович сэтгэл нь хөдөлж, нулимсаа барихыг хичээж буй нь олны анхаарлыг татжээ.
Тус кинонд Жон Малковичоос гадна Сэм Рокуэлл, Стив Бушеми, Паркер Поузи болон бусад жүжигчин тоглосон байна. “Wild Horse Nine” нь 1973 оны Чилийн төрийн эргэлтийн үеийн үйл явдлыг тойрсон хар инээдмийн өнгө аястай бүтээл юм.
Найруулагч Мартин МакДонагийн шинэ бүтээл “Wild Horse Nine” нь Венецийн кино наадмын энэ жилийн онцлох бүтээлүүдийн нэгээр нэрлэгдэж, үзэгчдийн энэхүү үнэлгээ киноны талаарх анхаарлыг улам нэмэгдүүлээд байна.

