ОХУ-ын Санкт-Петербург хотын төвд, алдарт Невскийн өргөн чөлөөнөөс холгүйхэн орших орой дээрээ Аполлон тэнгэрийн дөрвөлсөн морьт тэргийг залсан сүрлэг барилгад дэлхийн театрын урлагийн зүрх лугшдаг билээ. Энэ бол Оросын сонгодог утга зохиолын олон суутнуудын инээд, нулимс, гурван зууны үзэгчдийн алга ташилт, халуун талархал шингэсэн “Александринский” театр юм. 270 жилийн түүхтэй энэхүү театрын тайзнаа “Тэнгэрийн хүү” жүжиг амиллаа.


