Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Кеннет Брана “Гилдерой Локхартын дүрийг бүтээх сонирхолтой байсан” гэв
Кино

Кеннет Брана “Гилдерой Локхартын дүрийг бүтээх сонирхолтой байсан” гэв

Урлаг Урлаг06/09/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Их Британийн нэрт жүжигчин, найруулагч Кеннет Брана “Harry Potter” киноны Гилдерой Локхартын дүрийг бүтээсэн дурсамжаасаа хуваалцаж, уг дүр түүнд онцгой сонирхолтой санагддаг байсан тухай ярьжээ.

Өдгөө 65 настай Кеннет Брана 2002 онд нээлтээ хийсэн “Harry Potter and the Chamber of Secrets” кинонд өөртөө хэт автсан, алдар нэрд дуртай профессор Гилдерой Локхартын дүрийг бүтээсэн билээ.

Тэрбээр “People” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Harry Potter” цуврал тухайн үедээ амжилттай болох нь тодорхой байсан ч олон арван жилийн дараа ч дэлхийн өнцөг булан бүрийн үзэгчдийн төсөөллийг татсаар байна гэж төсөөлөөгүй хэмээн хэлжээ.

Тэрбээр өөрийн бүтээсэн Гилдерой Локхартын дүрийн талаар ярихдаа “Өөрийнхөө тухай “Magical Me” нэртэй намтар хүртэл бичсэн, өөртөө маш их автсан энэ дүрийг бүтээх нь үнэхээр сонирхолтой байсан” хэмээн ярьжээ.

Кеннет Брана “Harry Potter” цувралын зөвхөн нэг ангид тоглосон ч энэхүү дүр түүний уран бүтээлийн замналд мартагдашгүй дурсамж үлдээсэн байна.

Мөн тэрбээр киноны зураг авалтын үеэр талийгаач жүжигчид болох Ричард Харрис, Алан Рикман, Мэгги Смит нартай хамтран ажилласан мөчөө онцгойлон дурсжээ. “Тэдэнтэй хамт ид шидийн мэт сайхан цагийг өнгөрүүлж, маш их зүйл сурсан” хэмээн Брана хэлсэн байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Өнөөдөр Холливудын тэргүүлэх жүжигчдийн нэг Мэтт Дэймоны төрсөн өдөр

08/10/2026
Кино Урлаг

Казахстанд монгол уран сайхны кино ихэд үнэлэгджээ

08/10/2026
Кино Урлаг

Сильвестер Сталлоне, Ричард Гир нар 1974 онд зураг авалтын үеэр зодолдож байжээ

07/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр Холливудын тэргүүлэх жүжигчдийн нэг Мэтт Дэймоны төрсөн өдөр

08/10/2026

“Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг гуравхан удаа дахин тоглоно

08/10/2026

Казахстанд монгол уран сайхны кино ихэд үнэлэгджээ

08/10/2026

“АйТиЭм-2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 27 дахь жилдээ болно

08/10/2026

Сильвестер Сталлоне, Ричард Гир нар 1974 онд зураг авалтын үеэр зодолдож байжээ

07/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.