Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Археологи»Археологийн хүрээлэнгийн судалгааны баг Хойд цэнхэрийн агуйгаас 74 жилийн дараа эртний зосон зураг бүхий шинэ хунх нээн илрүүлжээ
Археологи

Археологийн хүрээлэнгийн судалгааны баг Хойд цэнхэрийн агуйгаас 74 жилийн дараа эртний зосон зураг бүхий шинэ хунх нээн илрүүлжээ

Урлаг Урлаг08/09/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол-Америкийн хамтарсан “Алтайн археологи” төслийн баг Ховд аймгийн Манхан сумын нутаг алдарт Хойд цэнхэрийн агуйд 2026 оны долдугаар сарын 26- наас наймдугаар сарын 10-ныг хүртэл малталга судалгаа хийх явцдаа агуйн баруун урд хатавч хэсгээс эртний зосон зураг бүхий шинэ хунх илрүүлэн олжээ. Судалгааны баг 2022 оноос эхлэн жил бүр тус агуйд туршилтын малтлага хийж агуйд амьдарч байсан эртний хүмүүсийн ул мөр, түүхэн баримтуудыг илрүүлж, гүнзгийрүүлэн судалж буйгаас гадна зосон зургуудын найрлага, он цагийг шинэ арга зүйгээр нарийвчлан тогтоох оролдлогууд хийж байна. 2025 оны малтлагаар Хойд цэнхэрийн агуйгаас 2800 орчим жилийн тэртээд хамаарах халтар арвай, улаан буудай зэрэг үр тарианы олдвор илрүүлсэн нь Монголын бүс нутаг дахь газар тариалангийн хамгийн эртний бодит баримт хэрэглэгдэхүүн болоод буй юм.

Энэ оны судалгаагаар агуйн хойморь хэсэг дэх малтлагаа үргэлжлүүлэн хийснээс гадна агуйн баруун хатавч хавьд чулуун нуранги, шувууны сангасаар ам хэсэг нь дарагдаж нуугдсан нэгэн хунхыг олж, дарагдсан амыг нээж ороход хоёр тасалгаа бүхий жижиг хунх байсныг илрүүлжээ. Хунхын хана таазанд 40 гаруй эртний зосон зургууд байгаа нь шувууны сангас тоосжилтын улмаас ихэд бүдгэрсэн хэдий ч зарим хэсэгт амьтан, шувуу, “Х” үсэг шиг тэмдэглэгээ зэрэг буйг тодорхойлов. Зарим зосон зургууд агуй хананаас доош шувууны сангасд дарагдсан шал хэсэг рүү үргэлжилж байв. Эдгээр зосон зургуудад энэ жилд зөвхөн анхан шатны баримтжуулалт хйисэн бөгөөд дараа жил агуйн хананд наалдсан сангас, тоосжилтыг цэвэрлэж бүрэн хэмжээний бүртгэн баримтжуулалт хийхээс гадна хунх дотор малталга судалгаа хийхээр төлөвлөөд байна.

Ийнхүү уг агуйн зосон зургуудыг анх 1952 онд нэрт газар зүйч, эрдэмтэн О.Намнандорж шинжлэх ухааны судалгааны эргэлтэд оруулснаас 74 жилийн дараа дахин эртний зосон зураг бүхий шинэ хунх нээн илрүүллээ.

Уг судалгааны багийг ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Хүрэл, төмрийн түрүү үеийн судалгааны салбарын эрхлэгч, доктор Ж.Баярсайхан, АНУ-ын Колародагийн их сургуулийн багш, доктор Вильям Тэйлор нар ахлан ажилласан бөгөөд судалгааны багт Археологийн хүрэээлэнгийн археологич, докторант Т.Түвшинжаргал, Юта их сургуулийн судлаач, доктор Айзик Харт, ХБНГУ-ын Макс Планкын хүрээлэнгийн архео-ботаникч доктор Роберт Спенглер, Манхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш Ч.Энхтөр болон албаны бусад хүмүүс хамтран ажиллав.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Археологи Урлаг

Даниас Викингийн үеийн мөнгөн эдлэлүүд олджээ

01/09/2026
Археологи Урлаг

Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ

31/08/2026
Археологи Урлаг

Огторгуйн амны хүн чулуун хөшөө Алтай суманд бий

26/08/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Археологийн хүрээлэнгийн судалгааны баг Хойд цэнхэрийн агуйгаас 74 жилийн дараа эртний зосон зураг бүхий шинэ хунх нээн илрүүлжээ

08/09/2026

Сюзан Сарандон улс төрийн үзэл бодлоосоо болж киноны дүрүүдээ алдсаар байна

07/09/2026

Жули Эндрюс дахин “Эмми”-гийн шагнал хүртлээ

07/09/2026

Алла Пугачёва хит дуунуудынхаа зохиогч руу хатуу үгтэй зурвас илгээжээ

07/09/2026

Эндрю Гарфилд “Prada”-гийн шинэ коллекцийг сурталчиллаа

07/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.