Домогт жүжигчин Жули Эндрюс “Bridgerton” цувралын Лэди Уистлдауны дүрд дуу оруулснаараа 2026 оны “Creative Arts Emmy Awards”-аас шилдэг дуу оруулалт төрөлд шагнал хүртлээ. Өдгөө 90 настай Жули Эндрюс есдүгээр сарын 6-нд болсон шагнал гардуулах ёслолд биечлэн оролцоогүй бөгөөд түүний шагналыг жүжигчин Эрик Бауза түүний өмнөөс гардан авчээ.
Энэ нь Жули Эндрюсийн “Bridgerton”-ы Лэди Уистлдауны дүрд дуу оруулсан бүтээлээрээ хүртэж буй дараалсан хоёр дахь “Эмми” юм. Тэрбээр 2025 онд энэ төрөлд шалгарч байсан бөгөөд өмнө нь уг дүрээрээ гурван удаа нэр дэвшиж байжээ.
Тэрбээр өнгөрсөн цаашид камерын өмнө дүрүүдэд тоглохгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд удахгүй гарах “The Princess Diaries” киноны үргэлжлэлд оролцохгүй болсон шалтгаанаа ч үүнтэй холбон тайлбарласан юм. Гэсэн ч жүжигчин уран бүтээлээс бүрэн зодог тайлаагүй бөгөөд ном бичих, подкаст болон дуу оруулалтын ажил хийх зэргээр уран бүтээлийн замналаа үргэлжлүүлж байгаа аж.
Түүнчлэн Жули Эндрюсийн амьдрал, олон арван жилийн уран бүтээлийн замналыг өгүүлэх баримтат кино 2027 онд “Disney+” платформоор үзэгчдийн хүртээл болохоор төлөвлөгдөж байна.

