Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Селин Дионыг харахын тулд шүтэн бишрэгчид нь Парист хонож байна
Дуу хөгжим

Селин Дионыг харахын тулд шүтэн бишрэгчид нь Парист хонож байна

Урлаг Урлаг08/09/2026Шинэчлэгдсэн:08/09/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Канадын алдарт дуучин Селин Дион эрүүл мэндийн шалтгааны улмаас урт хугацааны завсарлагааны дараа Парисын тайзнаа эргэн ирэхээр бэлтгэж буй энэ үед түүний үнэнч шүтэн бишрэгчид дуучныг ганцхан удаа ч болов харахын тулд зочид буудлынх нь гадаа шөнөжин хүлээж байна.

Өдгөө 58 настай дуучин Селин Дион энэ сарын 12-ноос Парис дахь “Plenitude Arena”-д тоглолтоо эхлүүлэх бөгөөд түүний эргэн ирэлтийн бүх тоглолтын тасалбар хэдийнээ борлогджээ. Олон зуун шүтэн бишрэгч өдөр бүр түүний байрлаж буй зочид буудлын гадаа цугларч, хайртай уран бүтээлчээ харахыг хүлээж байгаа аж.

Селин Дион 2022 онд stiff-person syndrome буюу булчин хөшиж, хүчтэй агшилт үүсгэдэг ховор өвчний оноштой болсон тухайгаа олон нийтэд зарлаж байсан юм. Эрүүл мэндийн шалтгаанаар тэрбээр тоглолт, тайзны бүх үйл ажиллагаагаа түр завсарлахад хүрсэн бөгөөд 2024 онд гаргасан “I Am: Céline Dion” баримтат киногоороо өвчинтэйгээ хэрхэн тэмцэж буйгаа дэлхий нийтэд илэн далангүй харуулсан билээ.

Селин Дионы Парис дахь тоглолт нь түүний сүүлийн зургаан жилийн дараах хамгийн том тоглолт байх бөгөөдхөгжмийн ертөнцийн энэ оны хамгийн их хүлээлт үүсгэсэн үйл явдлуудын нэг болоод байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Шакира, Дуа Липа нар тайзнаа хамтрав

07/10/2026
Дуу хөгжим Урлаг

Жастин Тимберлейк тайзан дээр битбокс хийдэг байсан үеэсээ ичдэг гэнэ

06/10/2026
Дуу хөгжим Урлаг

Брайан Мэй “Queen” хамтлаг дахин аялан тоглолт хийхгүй гэв

06/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр Холливудын тэргүүлэх жүжигчдийн нэг Мэтт Дэймоны төрсөн өдөр

08/10/2026

“Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг гуравхан удаа дахин тоглоно

08/10/2026

Казахстанд монгол уран сайхны кино ихэд үнэлэгджээ

08/10/2026

“АйТиЭм-2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 27 дахь жилдээ болно

08/10/2026

Сильвестер Сталлоне, Ричард Гир нар 1974 онд зураг авалтын үеэр зодолдож байжээ

07/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.