Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»УДЭТ болон “Александринский” театр өргөн хүрээнд хамтран ажиллана
Театр

УДЭТ болон “Александринский” театр өргөн хүрээнд хамтран ажиллана

Урлаг Урлаг09/09/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

УДЭТ-ын бүтээл, МЗЭ-ийн шагналт Б.Цогнэмэхийн зохиол, Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын найруулга “Тэнгэрийн хүү” жүжиг есдүгээр сарын 4, 5-ны өдрүүдэд Оросын үндэсний драмын “Александринский” театрын их тайзнаа амжилттай тоглолоо.

“Тэнгэрийн хүү” жүжиг нь 17 дахь удаагийн Александринскийн олон улсын театрын фестивалийн нээлтийн жүжгээр сонгогдон Санкт-Петербургийг зорьсноороо онцлог бөгөөд нээлтийн тоглолтын дараа 270 жилийн түүхт театрын Хааны хүндэтгэлийн танхимд Улсын Драмын Эрдмийн театрын уран бүтээлчдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь хүлээн авсан юм.

Хүлээн авалтын дараа УДЭТ-ын захирал Н.Наранбаатар болон “Александринский” театрын ерөнхийлөгч, алдарт найруулагч Валерий Владимирович Фокин тэргүүтэй хоёр театрын удирдлагууд албан ёсны уулзалт хийн, ирээдүйн хамтын ажиллагааны талаар харилцан ойлголцолд хүрч, цаашид өргөн хүрээнд хамтран ажиллахаар тохиролцов. Уулзалтын үеэр УДЭТ болон “Александринский” театрын тайзнаа уран бүтээлээ урин тоглох, хамтарсан уран бүтээлийн төсөл хэрэгжүүлэх, найруулагчдаа харилцан солилцох зэрэг өргөн хүрээнд ярилцлаа.

Уулзалтын төгсгөлд УДЭТ-ын захирал Н.Наранбаатар, ОХУ-ын Ардын жүжигчин, Оросын Төрийн дөрвөн удаагийн шагналт найруулагч Валерий Владимирович Фокинд хоёр орны театрын урлагийн хамтын ажиллагаа өргөжин тэлэхийн бэлгэдэл болгон Александринский театрын Хааны танхимд эгшиглүүлсэн морин хуур хөгжим бэлэглэсэн юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

“Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг гуравхан удаа дахин тоглоно

08/10/2026
Театр Урлаг

А.Баярцэцэг: Заримдаа хүний тухай хамгийн чанга шуугиж байгаа зүйл нь үнэн байдаггүй

07/10/2026
Театр Урлаг

“Саран хөхөө” театрын шинэ барилгын ажил 80 гаруй хувьтай байна

07/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр Холливудын тэргүүлэх жүжигчдийн нэг Мэтт Дэймоны төрсөн өдөр

08/10/2026

“Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг гуравхан удаа дахин тоглоно

08/10/2026

Казахстанд монгол уран сайхны кино ихэд үнэлэгджээ

08/10/2026

“АйТиЭм-2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 27 дахь жилдээ болно

08/10/2026

Сильвестер Сталлоне, Ричард Гир нар 1974 онд зураг авалтын үеэр зодолдож байжээ

07/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.