Улсын Хүүхэд, залуучуудын театрын уран бүтээлчид У.Шекспирийн “Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг шинэ бүрэлдэхүүнтэйгээр дахин тайзнаа тоглож байгаа билээ. Тэгвэл аравдугаар сарын 2, 3-нд дахин тоглохоор болжээ.
…Үзэсгэлэнт Верона хот. Атаа хорслын эзэд болох Капулетти, Монтекки гэх хоёр гэр бүл. Эд баялаг, зэрэг зиндаа адил ч эртнээс сөргөлдөж өсөрхөж хонзогнон дайсагналдсаар ирж. Дайсагнасан хоёр гэр бүлийн цорын ганц өв залгамжлах үрс болох Ромео, Жульетта хоёрын хайр дурлал, хувь тавилан…
Жүжгийн дүрүүдэд театрын нийт уран бүтээлчид болон Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Ц.Төмөрбаатар, Гавьяат жүжигчин Б.Нармандах, жүжигчин Ж.Даваасамбуу нар тоглоно.

