Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»BTS-ийн Жонгүгийн дуу “Spotify”-д 500 сая удаа тоглогджээ
Дуу хөгжим

BTS-ийн Жонгүгийн дуу “Spotify”-д 500 сая удаа тоглогджээ

Урлаг Урлаг09/09/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн өөрөө зохиож, дуулсан “Still with You” дуу “Spotify” платформд 500 сая удаа тоглогдсон тухай түүний харьяалагддаг “BigHit Music” компани мягмар гараг /2026.09.08/-т мэдээлжээ.

2023 онд гарсан уг дуу нь дэлхийн хөгжмийн стриминг платформд 500 сая гаруй удаа тоглогдсон Жонгүгийн зургаа дахь уран бүтээл болжээ. Үүнээс өмнө “Seven”, “Standing Next to You”, “Left and Right” /Чарли Путтай хамтран дуулсан/, “3D”, “Dreamers” дуунууд нь энэхүү үзүүлэлтийг давж байв.

“Still With You” дуу албан ёсоор 2023 оны долдугаар сард гарсныхаа дараа “Billboard Global Excl. U.S.” жагсаалтад 33 дугаар байр, “Billboard Global 200” жагсаалтад 62 дугаар байрт бичигдсэн байна.

Энэхүү дуу нь бороо дуслах чимээ бүхий уянгалаг, жааз хөгжмийн өнгө аястай гуниг төрүүлэх аялгуугаар эхлэх бөгөөд Жонгүгийн намуухан хоолой нь дууг яруухан болгож, дотно мэдрэмж төрүүлдэг.

BTS хамтлаг дэлхийг тойрох “Arirang” аялан тоглолтынхоо Өмнөд Америк дахь хэсгийг аравдугаар сарын 2, 3-ны өдрүүдэд Богота хотноо болох хоёр тоглолтоор эхлүүлнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Эминемийн хуучин ажилтан нийтэд цацаагүй 20 гаруй дууг нь хулгайлж, задруулсан хэргээ хүлээжээ

25/10/2026
Дуу хөгжим Урлаг

Жон Бон Жови дууны хөвчний асуудал нь улам хүндэрсэн үеийнхээ талаар ярьжээ

24/10/2026
Дуу хөгжим Урлаг

Майли Сайрус тоглолтынхоо шүүмжлэлд хариу барьж, хоёр дахь тоглолтоо цуцлах талаар бодож байснаа ярьжээ

23/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мартин Скорсезийн шинэ кинонд Леонардо ДиКаприо, Женнифер Лоуренс, Чарли XCX нар тоглоно

25/10/2026

Том Хэнкс 14 жилийн дараа Бродвейн тайзнаа эргэн ирнэ

25/10/2026

Эминемийн хуучин ажилтан нийтэд цацаагүй 20 гаруй дууг нь хулгайлж, задруулсан хэргээ хүлээжээ

25/10/2026

ФОТО: “Хайрын аялгуу” тоглолтоос

25/10/2026

“Өглөөний урлан” урлагийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ

25/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.