ТХ продакшны бяцхан бүжигчид маань олон улсын бүжгийн тэмцээний гранпри шагнал хүртжээ.
Тодруулбал, бяцхан бүжигчид өнгөрсөн зургаадугаар сард “Seoul Dance Inter national-2026” олон улсын тэмцээнд амжилттай оролцож, 500 гаруй авьяаслаг бүжигчин хүүхдүүдээс шалгарч, дэд байр эзэлсэн. Ингэснээр БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдах “Кайсё” олон улсын бүжгийн тэмцээнд оролцох эрхээ авсан юм.
Тэгвэл өчигдөр /2026.09.09/ “Кайсё” олон улсын бүжгийн тэмцээнд мөн амжилттай оролцон, гранпри шагнал хүртсэн байна.

