Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог урлаг»Г.Ариунбаатар 2026 оны намар Италийн Парма, Турин, Кальяри, Германы Берлин хотын нэр хүндтэй дуурийн театруудад тоглоно
Сонгодог урлаг

Г.Ариунбаатар 2026 оны намар Италийн Парма, Турин, Кальяри, Германы Берлин хотын нэр хүндтэй дуурийн театруудад тоглоно

Урлаг Урлаг10/09/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Чингис хаан” одонт, Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Г.Ариунбаатар 2026 оны намар Европын томоохон театруудын тайзнаа дуулж, дэлхийн сонгодог дуурийн алдарт бүтээлүүдэд гол дүр бүтээхээр болжээ.

Тэрбээр өөрийн цахим хуудсаар дамжуулан энэ намрын Европ дахь тоглолтын хуваариа танилцуулж, уран бүтээлийг нь дэмжиж, тоглолтыг нь үзэхээр олон улсын театруудын гадна хүлээн авдаг Монголын үзэгч, элэг нэгтнүүддээ талархаж буйгаа илэрхийлсэн байна.

Г.Ариунбаатарын Европ дахь тоглолтын хуваарь Италийн Парма хотоос эхэлнэ. Тэрбээр Ж.Вердийн “Набукко” дуурийн гол дүр Набукког бүтээж, “Teatro Regio di Parma”-гийн тайзнаа аравдугаар сарын 3, 11, 18, 24-нд тоглоно.

Үүний дараа тэрбээр Турин хотын “Teatro Regio” театрт П.Масканьигийн “Cavalleria Rusticana”, Р.Леонкаваллогийн “Pagliacci” зэрэг бүтээлд тоглоно. Театрын мэдээллээр Г.Ариунбаатар “Cavalleria Rusticana” дуурийн Альфиогийн дүрийг бүтээхээр болжээ.

Арваннэгдүгээр сард щ Италийн Кальяри хотын “Teatro Lirico di Cagliari” театрын тайзнаа Ж.Вердийн “Rigoletto” дуурийн гол дүр Риголеттог бүтээнэ. Албан ёсны хөтөлбөрт Г.Ариунбаатарыг 11, 13, 15, 19-ний тоглолтуудад Риголеттогийн дүрд дуулахаар дурджээ.

Харин оны төгсгөлд тэрбээр Берлин хотын “Staatsoper Unter den Linden” театрт дахин Ж.Вердийн “Nabucco” дуурийн гол дүрд тоглоно. Театрын албан ёсны мэдээллээр Г.Ариунбаатар Набуккогийн дүрд арванхоёрдугаар сарын 20, 22-нд дуулна.

Ийнхүү Г.Ариунбаатар 2026 оны намар Италийн Парма, Турин, Кальяри, Германы Берлин хотын нэр хүндтэй дуурийн театруудад Ж.Верди болон бусад сонгодог хөгжмийн зохиолчдын бүтээлээр Монголын уран бүтээлчийн нэрийг дэлхийн тайзнаа үргэлжлүүлэн дуурсгах юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Хөгжмийн зохиолч Жорж Фентон 76 насандаа таалал төгсжээ

07/10/2026
Сонгодог урлаг Урлаг

Дуурийн дуучин Х.Мягмарсүрэн олон улсын уралдааны тусгай байрт шалгарчээ

05/10/2026
Сонгодог урлаг Урлаг

Г.Ариунбаатар Ж.Вердийн наадамд “Набукко” дуурийн гол дүрд тоглолоо

05/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр Холливудын тэргүүлэх жүжигчдийн нэг Мэтт Дэймоны төрсөн өдөр

08/10/2026

“Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг гуравхан удаа дахин тоглоно

08/10/2026

Казахстанд монгол уран сайхны кино ихэд үнэлэгджээ

08/10/2026

“АйТиЭм-2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 27 дахь жилдээ болно

08/10/2026

Сильвестер Сталлоне, Ричард Гир нар 1974 онд зураг авалтын үеэр зодолдож байжээ

07/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.