Бүгд Найрамдах Киргиз Улсын Чолпон-Ата хотноо болсон Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын “Нүүдэлчдийн цуурай” этно хөгжмийн наадамд Монгол Улсаа төлөөлөн дуучин, Улсын Филармонийн Морин хуур найрал хөгжмийн хөгжимчин Б.Одмандах оролцож, үзэгчдийн хүндэтгэлийн тэргүүн байрын шагнал хүртлээ.
Дэлхийн олон орны этно, язгуур урлагийн уран бүтээлчид өрсөлдсөн уг наадмын тайзнаа Б.Одмандах өөрийн онцлог дуу хоолой, язгуур хэв шинжийг орчин үеийн хөгжмийн хэмнэлтэй хослуулсан үзүүлбэрээ толилуулж, үзэгчдээс хамгийн их саналыг авсан байна.

