
Монголын багш нарын баярын “48 дахь өдөр”-т зориулсан "Багшийн авьяасыг алдаршуулъя" урлагийн их наадам ирэх сарын 30-ны өдөр МҮЭСТО-ны Концертийн Их танхимд болох гэж байна. Энэ жилийн урлагийн наадам хоёр үе шаттайгаар урлагийн есөн төрлөөр зохион явагдах бөгөөд тус наадмын “Гала тоглолт” ирэх сарын дугаар сарын 03-ны өдөр МҮЭСТО-ны Концертийн Их танхимд 12:00 цагт болох юм.
Энэхүү урлагийн наадмыг Монголын Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордон, Шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн хороо, “Монголын боловсрол” төвтэй хамтран Боловсрол шинжлэх ухааны яам, Нийслэлийн боловсролын газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа аж.

