Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармонийн 55 дахь улирлын нээлтийн тоглолт аравдугаар сарын 6-ны өдөр 19:00 цагт Улсын филармонийн концертын танхимд болно.
Энэ удаагийн нээлтийн тоглолтын онцлох зочин хөгжимчнөөр дэлхийн нэрт виолончель хөгжимчин Амит Пелед оролцож, А.Дворжакийн алдарт “Виолончелийн концерт”-ыг толилуулна.
Тоглолтыг зочин удирдаач О.Нямсайхан Улсын филармонийн симфони оркестрыг удирдан тоглуулна.

