Хүүхэд багачуудын соёл, гоо зүйн боловсролыг дээшлүүлэх, авьяасыг хөгжүүлэхээр “Галт шувуу” хүүхдийн урлагийн наадмыг Ховд аймагт зохион байгуулна.
Наадам 2026 оны аравдугаар сарын 29-30-ны өдрүүдэд Хөгжимт драмын театр, Хүүхдийн ордонд болох юм.
“Галт шувуу” наадмыг анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид орчин үеийн урлагийн төрлүүдээр авьяас, ур чадвараа сорих боломж олгож байгаагаараа онцлогтой.
Наадмыг хөгжмийн хамтлаг, хөгжмийн гоцлол, орчин үеийн бүжиг, уран зураг, уран баримал, сийлбэр, хатгамал гэх мэт олон төрлөөр зохион байгуулахаар бэлтгэл хангаж байна.
Хүүхдийн урлагийн наадмын бүртгэл энэ сарын 26-ны өдрийг дуустал үргэлжлэх ба дэлгэрэнгүй мэдээллийг 99793969, 91353003, 99986667 утасаар лавлах боломжтой.
Наадмыг Ховд аймгийн Боловсролын газар, Хөгжимт драмын театр, Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас хамтран зохион байгуулах юм.

