Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Бусаны олон улсын кино наадамд 59 орны 247 кино өрсөлдөж байна
Кино

Бусаны олон улсын кино наадамд 59 орны 247 кино өрсөлдөж байна

Урлаг Урлаг13/10/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

БНСУ-ын Бусан хотноо зохион байгуулагдаж буй 31 дэх удаагийн Бусаны олон улсын кино наадам аравдугаар сарын 6-нд эхэлсэн бөгөөд энэ сарын 15-нд өндөрлөнө. Энэ жилийн наадамд 59 орны нийт 247 киног албан ёсны хөтөлбөрт багтаажээ.

Энэ удаагийн наадам олон улсын кино үйлдвэрлэгчдийн холбоо (FIAPF)-ны олон улсын тэргүүлэх кино наадмын ангилалд багтсанаараа онцлог болж байна. Мөн наадмын үндсэн уралдааны шилдэг бүтээлд олгодог “Busan Award” шагналын эзэн кино “Оскар”-ын шилдэг олон улсын кино төрөлд нэр дэвшүүлэх эрхийн төлөө өрсөлдөх боломжтой болжээ.

Наадмын нээлтийн киногоор Өмнөд Солонгосын найруулагч Ким Жон Кваны “The Table: Day and Night” бүтээлийг сонгосон байна. Уг кино улирал солигдохын хэрээр нэгэн кафед уулзаж, хагацаж буй дөрвөн хосын түүхийг өгүүлдэг. Харин үндсэн уралдаанд Азийн кино урлагийн өнөөгийн чиг хандлагыг харуулсан 13 бүтээл өрсөлдөж байна.

Наадмын хүндэт зочдын дунд Оскарын шагналт жүжигчин Мишель Ёо, Мексикийн найруулагч Альфонсо Куарон, найруулагч, жүжигчин Мэгги Жилленхол, Францын жүжигчин Изабель Юппер болон Хятадын жүжигчин Фань Бинбин нар багтжээ. Мишель Ёо “Азийн оны шилдэг кино уран бүтээлч” шагналыг хүртсэн байна.

Кино үзвэрээс гадна уран бүтээлчидтэй уулзах, нээлттэй ярилцлага, мастер сургалт зэрэг арга хэмжээ зохион байгуулж байгаа бөгөөд наадмын эхний таван өдөрт эдгээр арга хэмжээнд 50 мянга гаруй хүн оролцжээ.

Бусаны олон улсын кино наадам нь Азийн кино урлагийг дэлхийн үзэгчдэд таниулах, олон улсын уран бүтээлчдийг холбох чухал талбарын нэг юм. Энэ жилийн наадмын хаалтын арга хэмжээ аравдугаар сарын 15-нд болж, үндсэн уралдааны шагналтнууд тодорно.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Квентин Тарантино “Once Upon a Time… in Hollywood” киноны тусгай үзвэрт оролцоно

15/10/2026
Дуу хөгжим Урлаг

Майкл Жексоны “Super Bowl”-ийн домогт тоглолтын тухай баримтат киног 2027 онд нээнэ

15/10/2026
Кино Урлаг

И Бён Хун, И Кван Сү нар “Nambeol” түүхэн тулаант кинонд хамтран тоглоно

15/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Тоби Магуайр экс эхнэрийнхээ хуримыг удирдан явуулжээ

15/10/2026

Квентин Тарантино “Once Upon a Time… in Hollywood” киноны тусгай үзвэрт оролцоно

15/10/2026

Майкл Жексоны “Super Bowl”-ийн домогт тоглолтын тухай баримтат киног 2027 онд нээнэ

15/10/2026

И Бён Хун, И Кван Сү нар “Nambeol” түүхэн тулаант кинонд хамтран тоглоно

15/10/2026

Уран бүтээлч Б.Нармандахын “Оршихуйн мөр” анхны бие даасан үзэсгэлэнг нээлээ

15/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.