“Nomadia” пикчерс, “OI” энтертайнмент, Монголын кино урлагийн зөвлөлийн хамтарсан “Амьдрал би чамд хайртай” олон ангит киног үзэгчдэд хүргэх гэж байна.
Киног Р.Эрхэмбүрэн найруулж, гол дүрүүдэд “OI” энтертайнментийн жүжигчин Б.Болорчулуун, жүжигчин О.Дөлгөөн, жүжигчин, реппер Baynaa буюу С.Баянмөнх, бусад дүрүүдэд Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ, “ТВ коктейль” хамтлагийн жүжигчин А.Өнөржаргал, жүжигчин Б.Одончимэг, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Эрхэмбаяр, “OI” энтертайнментийн жүжигчин Т.Нямдорж тэргүүтэй уран бүтээлчид тогложээ.
“Амьдрал би чамд хайртай” олон ангит киноны эхний ангиуд аравдугаар сарын 23-нд Univision, LookTV-д байрших аж.


