Уртын дууны залгамж, хөг аялгууг өнөө цагийн сонсогчдод хүргэж яваа нэгэн бол уртын дуучин Зааны Эрдэнэ-Очир.
Тэрбээр энэ сарын 29-нд “Баярлана даа” уран бүтээлийн тоглолтоо “Монгол бөхийн өргөө”-нд хийх гэж байна. Анхны бие даасан тоглолтоо Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Чулуунхүү багшийнхаа “Баярлана даа” дуугаар нэрлэжээ.

