Дэлхийн дуурийн урлагийн түүх, дууриудын талаарх нийтлэл, мэдээ мэдээллийг сонгодог урлагт дурлагсдад хүргэдэг Opera world вебсайтаас дэлхийн шилдэг дуурийн дуучдын чансааг эрэмбэлэн танилцуулдаг.
Тэгвэл өчигдөр буюу 2025 оны аравдугаар сарын 13-ны өдөр уг жагсаалтыг шинэчлэн танилцууллаа. Уг чансааг Монгол Улсын Ардын жүжигчин Э.Амартүвшин тэргүүлж байна.
Э.Амартүвшин тус жагсаалтыг 2023 онд анхлан тэргүүлж, 2025, 2026 онуудад тэргүүлсэн хэвээр байгаа юм.

