Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Балет»“Ромео, Жульетта” балет арваннэгдүгээр сарын 6, 8-нд тайзнаа амилна
Балет

“Ромео, Жульетта” балет арваннэгдүгээр сарын 6, 8-нд тайзнаа амилна

Урлаг Урлаг15/10/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Уильям Шекспирийн алдарт жүжгээс сэдэвлэсэн, Сергей Прокофьевийн хөгжим “Ромео, Жульетта” балетыг Улсын Дуурь бүжгийн эрдмийн театр болон Их эзэн хааны театрын хамтран арваннэгдүгээр сарын 6, 8-нд Соёлын төв өргөөнд толилуулахаар болжээ.

Хүн төрөлхтний утга зохиолын мөнхийн бүтээлүүдийн нэг болох “Ромео, Жульетта” нь хоёр залуугийн ариун нандин хайр, гэр бүлийн зөрчил тэмцэл, эмгэнэлт хувь заяаг хөгжим, сонгодог бүжгийн хэлээр өгүүлдэг. Энэ удаагийн тоглолтоор үзэгчид хайр сэтгэлийн мөнхийн түүхийг балетын урлагаар дахин мэдрэх боломжтой.

Тоглолтын ерөнхий найруулагчаар Д.Дашлхагва, ерөнхий зураачаар С.Бат-Эрдэнэ, удирдаачаар Ц.Тэлмүүн-Очир, дасгалжуулагч багшаар Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Батчимэг нар ажиллажээ.

Арваннэгдүгээр сарын 6-ны тоглолтод Ромеогийн дүрийг Д.Нацагдорж, Жульеттагийн дүрийг Б.Марал, Тибальтын дүрийг О.Идэрбат, Меркуциогийн дүрийг Ц.Мөнгөншагай, Бенволиогийн дүрийг О.Хатанбаатар нар амилуулна.

Харин арваннэгдүгээр сарын 8-ны тоглолтод Ромеогийн дүрд Б.Дөлгөөн, Жульеттагийн дүрд Г.Нямцэрэн, Тибальтын дүрд О.Идэрбат, Меркуциогийн дүрд Х.Шаошуай, Бенволиогийн дүрд О.Хатанбаатар нар дүр бүтээх юм.

Хоёр өдрийн тоглолтод Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын симфони найрал хөгжим, балетын жүжигчдээс гадна Монгол Улсын Консерваторийн Сонгодог бүжгийн тэнхимийн төгсөх ангийн оюутнууд оролцоно.

“Ромео, Жульетта” балет 140 минут үргэлжлэх бөгөөд 10-аас дээш насныханд зориулжээ. Тасалбарын үнэ суудлын ангиллаас хамааран 60,000-300,000 төгрөгийн үнэтэй байна. Тоглолт 2026 оны арваннэгдүгээр сарын 6, 8-ны өдрүүдэд Соёлын төв өргөөнд болно.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог урлаг Урлаг

Э.Амартүвшин дэлхийн чансааг тэргүүлсэн хэвээр байна

14/10/2026
Сонгодог урлаг Урлаг

Улсын филармонийн “Best of Overture” концертыг удирдаач Б.Анар “дохино”

13/10/2026
Сонгодог урлаг Урлаг

Улсын филармонийн 55 дахь улирлын нээлтийн тоглолт боллоо

09/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Увс аймгийн уран бүтээлчид түүхэн бүтээлүүдээ дэлгэлээ

15/10/2026

“Ромео, Жульетта” балет арваннэгдүгээр сарын 6, 8-нд тайзнаа амилна

15/10/2026

“Галт шувуу” хүүхдийн урлагийн наадам болно

15/10/2026

Дэниел Крэйг “Нарниа: Шидтэний ач хүү” кинонд тогложээ

14/10/2026

Том Хиддлстон: “Аав байх нь миний амьдралын хамгийн чухал үүрэг”

14/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.