Өмнөд Солонгосын алдартай жүжигчдийг нэгтгэсэн “Nambeol” (남벌) түүхэн тулаант киноны жүжигчдийн бүрэлдэхүүнийг танилцууллаа. Тус бүтээлд И Бён Хун, И Кван Сү нар гол дүрд тоглох бол бусад дүрд Гу Юн Жүн, Со Кан Жүн, И До Хюн, И Сан Ы, Пак Хэ Жүн, WOODZ, Пак Ю Рим, Чо Жүн Ён нар тоглохоор болжээ.
Кинонд Солонгосын дайчид Японы далайн дээрэмчидтэй ширүүн тулалдаж, дайсны гарт олзлогдсон хүмүүсийг аврахаар амь өрсөн тэмцэж буй түүхийг өгүүлэх юм. Түүхэн үйл явдал, тулаант хэсгүүдийг хослуулсан энэхүү бүтээл нь Солонгосын кино урлагийн үзэгчдийн анхаарлыг татаж байна.
Жүжигчдийн бүрэлдэхүүнд багтсан И Бён Хун “Squid Game”, “Mr. Sunshine” зэрэг бүтээлээрээ олон улсад танигдсан бол И Кван Сү нь “Running Man” нэвтрүүлэг болон олон ангит кинонуудаар үзэгчдийн танил болсон жүжигчин юм.

