Алдарт найруулагч Квентин Тарантино 2026 оны “AFI Fest” кино наадамд оролцож, өөрийн найруулсан “Once Upon a Time… in Hollywood” киногоо толилуулан, үзэгчидтэй ярилцахаар болжээ.
Тусгай үзвэр аравдугаар сарын 23-нд АНУ-ын Лос-Анжелес хотын “TCL Chinese Theatre” кинотеатрт болох юм. Кино дууссаны дараа Тарантино тайзан дээр гарч, бүтээлийнхээ талаар болон киноны арын түүхээс хуваалцах аж.
“Once Upon a Time… in Hollywood” кино 2019 онд нээлтээ хийж, Леонардо Ди Каприо, Брэд Питт, Марго Робби нар гол дүрүүдэд тоглосон билээ. Брэд Питт тус кинонд бүтээсэн Клифф Бүүтийн дүрээрээ шилдэг эрэгтэй туслах дүр төрөлд “Оскар”-ын шагнал хүртсэн юм.

