Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»С.Бямбын “Зогсоол” кино А зэрэглэлийн Бусаны олон улсын 31 дэх удаагийн кино наадмын нэр хүндтэй шагналуудын эзэн боллоо
Кино

С.Бямбын “Зогсоол” кино А зэрэглэлийн Бусаны олон улсын 31 дэх удаагийн кино наадмын нэр хүндтэй шагналуудын эзэн боллоо

Урлаг Урлаг15/10/2026Шинэчлэгдсэн:15/10/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Бүгд Найрамдах Солонгос Улсад зохион байгуулагдсан 31 дэх удаагийн Бусаны олон улсын кино наадмаас найруулагч С.Бямбын “Зогсоол” уран сайхны кино “Vision of Jiseok Award”, “Hylife Vision Award”, “NETPAC Award”, “FIPRESCI Award” гэсэн нэр хүндтэй дөрвөн шагнал хүртэж, Монголын кино урлагийн олон улсын тавцан дахь амжилтыг бататгалаа.

“Зогсоол” уран сайхны кино нь “Гуру медиа” студи, Германы “Bucket GmbH” фильм, “АВО Films” болон “Номадиа пикчерс”-ын хамтын бүтээл бөгөөд зураг авалтыг Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд хийжээ.

Киноны үйл явдал ковид цар тахлын анхны тохиолдол Монголд бүртгэгдсэн тухайн цаг үед өрнөдөг. Алс бөглүү сумын төвийнхний бүх л амьдрал сумын цорын ганц шатахуун түгээх станцын эрхлэгч, өрх толгойлсон залуу бүсгүй Хандаагаас хамааралтай боловч энэ бүсгүйн амьдрал хэнээс, юунаас хамаарч байгааг киноны үйл явдлууд аажмаар нээн харуулах болно. Шатахуун тээврийн жолооч Сүмбэр цар тахлын ойрын хавьтагч болж, улмаар сумын цор ганц шатахуун түгээх станц дээр хөл хорионд орох болсноор киноны үйл явдал өрнөнө.

“Зогсоол” уран сайхны киног 2026 оны арваннэгдүгээр сард Монгол Улсад нээлтээ хийхээр төлөвлөөд байгаа аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Синтиа Эриво өөрт нь тохирохгүй гэж үзсэн олон дүрээс татгалзжээ

14/10/2026
Кино Урлаг

Өнөөдөр Гавьяат жүжигчин Б.Баатархүүгийн төрсөн өдөр

14/10/2026
Кино Урлаг

“ОВГОР” уран сайхны кино Солонгост гарахаар боллоо

14/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин, загвар өмсөгч С.Хүслэн хүний амь хөнөөхийг завдсан болон хар тамхины хэрэгт холбогджээ

15/10/2026

С.Бямбын “Зогсоол” кино А зэрэглэлийн Бусаны олон улсын 31 дэх удаагийн кино наадмын нэр хүндтэй шагналуудын эзэн боллоо

15/10/2026

Дуучин Н.Ундралын “Сайхан ч юм даа” тоглолтын тасалбар дуусжээ

15/10/2026

Чингис хаан судлалын олон улсын эрдэм шинжилгээний III хурал Германд болно

15/10/2026

Увс аймгийн уран бүтээлчид түүхэн бүтээлүүдээ дэлгэлээ

15/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.