Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Нэрт найруулагч О.Машбатын хүү, найруулагч М.Бишрэлийн зохиолыг Холливуд худалдан авчээ
Кино

Нэрт найруулагч О.Машбатын хүү, найруулагч М.Бишрэлийн зохиолыг Холливуд худалдан авчээ

Урлаг Урлаг15/10/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын кино уран бүтээлчийн бичсэн кино зохиол Холливудын зах зээлд үнэлэгдэж, худалдан авсан нь Монголын кино урлагийнхны хувьд олон улсын түвшинд гарсан онцлох үйл явдал болж байна. Монголын нэрт кино найруулагч асан О.Машбат, Ардын жүжигчин Н.Батцэцэг нарын хөвгүүд болох М.Бишрэл, М.Ивээл нар эцэг, эхийнхээ мэргэжлийн замналыг үргэлжлүүлэн кино урлагийн салбарт ажиллаж байна. Тэд хоёулаа АНУ-д кино урлагийн чиглэлээр мэргэшиж, уран бүтээлээ туурвиж буй юм.

Тэдний том хүү М.Бишрэл  зохиолч, найруулагчаар ажиллаж, олон улсын кино урлагийн салбарт өөрийн байр суурийг бий болгожээ. Түүний хувьд энэ жил нэгэн томоохон амжилтын эзэн болсон нь бичсэн кино зохиол нь Холливуд худалдан авсан явдал юм. Гэрээний нөхцөлийн дагуу тухайн зохиолын нэр болон бүтээлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг одоогоор нууцалж байгаа аж.

М.Бишрэл 16 настайдаа боловсрол эзэмшихээр Монголоос АНУ-ыг зорьж, 2013 онд Чикагогийн их сургуулийг   төгссөн байна. Улмаар кино урлагийн төвүүдийн нэг болох Лос Анжелес хотод суурьшиж, мэргэжлээрээ ажиллаж эхэлжээ. Тэрээр 2011-2021 онд чөлөөт монтажийн найруулагчаар ажиллаж, “Architects of Denial” (2016), “Georgia” (2017), “Tides of Time” (2013), “Disillusion” (2012) зэрэг бүтээлд эвлүүлгийн ажил хийсэн байна.

Мөн “Intruder” (2012), “Tides of Time” (2013), “Georgia” (2017) зэрэг богино хэмжээний кино, хөгжмийн клип найруулжээ. “Burning Eve”, “Dezafinado7” хамтлагийн хөгжмийн клипүүдэд ч найруулагчаар ажилласан байна.

2021-2024 онд “Vinnovation” компанид постпродакшны чиглэлээр ажиллаж, 2024 онд “Playet” платформд зориулсан гар утасны богино хэмжээний цувралын 138 ангийг монтажилжээ. Харин 2025 оны хоёрдугаар сараас “Think Global Media | Global Filmz”-д график монтажийн чиглэлээр ажиллаж байгаа аж. Зохиолч, найруулагчийн хувьд М.Бишрэлийн анхны бүрэн хэмжээний уран сайхны кино нь “In the Land of Lost Angels” (2019) юм. Тус киноны хэвлэлийн материалд түүнийг найруулагч, монтажийн найруулагчаар ажилласан тухай дурдсан байдаг.

Үүний дараа “Beloved” (2022) уран сайхны киноны зохиолыг бичсэн бөгөөд IMDb-д “Fish” (2024) нэртэй уран сайхны бүтээл нь мөн бүртгэгджээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

С.Бямбын “Зогсоол” кино А зэрэглэлийн Бусаны олон улсын 31 дэх удаагийн кино наадмын нэр хүндтэй шагналуудын эзэн боллоо

15/10/2026
Кино Урлаг

Синтиа Эриво өөрт нь тохирохгүй гэж үзсэн олон дүрээс татгалзжээ

14/10/2026
Кино Урлаг

Өнөөдөр Гавьяат жүжигчин Б.Баатархүүгийн төрсөн өдөр

14/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Амьтны ферм” метадрамын жүжгийн дүрүүд

15/10/2026

Нэрт найруулагч О.Машбатын хүү, найруулагч М.Бишрэлийн зохиолыг Холливуд худалдан авчээ

15/10/2026

Жүжигчин, загвар өмсөгч С.Хүслэн хүний амь хөнөөхийг завдсан болон хар тамхины хэрэгт холбогджээ

15/10/2026

С.Бямбын “Зогсоол” кино А зэрэглэлийн Бусаны олон улсын 31 дэх удаагийн кино наадмын нэр хүндтэй шагналуудын эзэн боллоо

15/10/2026

Дуучин Н.Ундралын “Сайхан ч юм даа” тоглолтын тасалбар дуусжээ

15/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.