“Чингис хаан” үндэсний музейн зохион байгуулж буй “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнгийн хүрээнд үзэгчдэд зориулсан “Рафаэлийн хөргөөс таны хөрөг хүртэл” хэмээх сэдвийн дор хөрөг судалбар зургийн өдөрлөгийг маргааш зохион байгуулна.
Өдөрлөгийн үеэр Италийн Сэргэн мандалтын үеийн суут зураач Рафаэл Сантигийн хөрөг зургийн урлагаас урам авсан энэхүү өдөрлөгөөр үзэсгэлэнг үзэж буй хүн бүр өөрийн хөрөг судалбар зургийг мэргэжлийн зураачаар зуруулж, урлагийн бүтээлтэй харилцах өвөрмөц туршлагыг мэдрэх боломжтой.
Тусгай үзэсгэлэнг үзсэнээр урлагийг зөвхөн үзэх бус, өөрийн хөргөөр дамжуулан мэдэрч, хэрхэн урлаг бүтдэг талаарх ойлголтыг авах болно.
Өдөрлөг аравдугаар сарын 16, 17-нд 11.00 цагаас “Чингис хаан” үндэсний музейн есдүгээр давхарт болох бөгөөд зураач С.Төгсбуян удирдан явуулна.

