Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Өнөөдөр жүжигчин, найруулагч Б.Амарсайханы төрсөн өдөр
Кино

Өнөөдөр жүжигчин, найруулагч Б.Амарсайханы төрсөн өдөр

Урлаг Урлаг17/10/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын кино урлагийн төлөөлөл болж, олон улсын дэлгэцийн бүтээлүүдэд эх орныхоо нэрийг гаргаж яваа уран бүтээлчдийн нэг бол жүжигчин, кино зохиолч, найруулагч, продюсер Балжиннямын Амарсайхан юм.

Тэрбээр “Уулын хөх сүүдэр”, “Аравт”, “Бодлын хулгайч”, “Үргээлэг” зэрэг Монголын кино урлагийн онцлох бүтээлүүдэд дүр бүтээж, “Netflix”-ийн “Марко Поло” цувралд тоглосноор олон улсын үзэгчдэд танигдсан билээ.

Өнөөдөр түүний төрсөн өдөр тохиож байна. Б.Амарсайхан 1977 оны энэ өдөр буюу аравдугаар сарын 17-нд Улаанбаатар хотод төржээ.

Б.Амарсайхан Соёл урлагийн их сургуулийн кино драмын ангид суралцаж, 1999 онд төгсжээ. Оюутан байх үеэсээ жүжигчний мэргэжлээр ажиллах сууриа тавьсан тэрбээр анх “Уулын хөх сүүдэр”, “Тавилан”, “Удирдагч” зэрэг кинонд тоглож, улмаар “Боолын гэрээ”, “Цасан охин” зэрэг бүтээлээр үзэгчдийн танил болсон. Ялангуяа “Боолын гэрээ” кино нь түүнийг жүжигчний хувьд олон нийтэд илүү таниулсан бүтээлүүдийн нэг байв.

Б:Амарсайханы уран бүтээлийн замналд “Бодлын хулгайч” кино онцгой байр суурь эзэлдэг. Бодит үйл явдлаас сэдэвлэсэн тус бүтээлд тэрбээр дүрийнхээ сэтгэл зүй, амьдралын нөхцөл байдлыг нарийвчлан судалж, дүрээ үнэмшилтэй бүтээхэд анхаарчээ. Үүний дараа “Үргээлэг” киноны Гарьдын дүрээр үзэгчдийн сэтгэлд хоногшсон бол “Аравт”, “Итгэл”, “Монгол”, “Хохирогч”, “Орлон тоглогч”,  зэрэг бүтээлүүдээр уран бүтээлийн хүрээгээ улам тэлсэн юм.

Б.Амарсайханы карьерын томоохон үе шат бол “Netflix”-ийн “Марко Поло” түүхэн цувралд тоглосон явдал юм. Тэрбээр тус бүтээлд Хубилай хааны дүү Аригбөхийн дүрийг бүтээсэн бөгөөд олон улсын жүжигчдийн дунд зохион байгуулагдсан сонгон шалгаруулалтад оролцон дүрээ авчээ. Тэрбээр “Марко Поло”-гоос гадна Японы “Чингис хаан”, “The Mongolian Connection” зэрэг олон улсын бүтээлүүдэд оролцож байв.

Б.Амарсайхан жүжиглэхээс гадна кино зохиол бичих, продюсерлох, найруулах чиглэлээр ажиллаж буй. Түүний зохиолыг нь бичиж, гол дүрд нь тоглосон “Итгэл” уран сайхны кино үзэгчдэд хүрсэн бол 2022 онд “Эргэж ирэхгүй намар” киногоор найруулагчийн дебютээ хийсэн юм. “Эргэж ирэхгүй намар” буюу олон улсын зах зээлд “Harvest Moon” нэрээр гарсан тус кино нь нүүдэлчин ахуй, монгол хүний амьдралын хэв маяг, гэр бүлийн харилцааг хөндсөн бүтээл юм. Эл кино нь Монгол Улсаас “Оскар”-ын наадмын гадаад хэлээрх шилдэг кино төрөлд сонгогдож байв.

Тэрбээр 2023 онд “Монгол” уран сайхны киноны зохиолыг бичиж, найруулан, гол дүрд нь тоглосон юм. Уг бүтээлээрээ Монголын түүх, үндэсний онцлог, өв соёлыг дэлгэцийн урлагаар дамжуулан илэрхийлэхийг зорьжээ. Хамгийн сүүлд тэрбээр “Шалз” адал явдалт, тулаант, уран сайхны киног үзэгчдэд хүргээд буй.

2022 онд Б.Амарсайханыг Монгол Улсын Соёлын элчээр томилсон бөгөөд тэрбээр Монголын кино урлаг, нүүдэлчин соёл, үндэсний өв уламжлалыг гадаадын үзэгчдэд хүргэх зорилготойгоор ажиллаж ирсэн юм.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Сэмюэл Л.Жексон “Pulp Fiction” киноны алдарт монологоо 32 жилийн дараа ч цээжээр санадаг

16/10/2026
Кино Урлаг

Синтия Никсон “The Gilded Age” цувралын зураг авалтын арын хөгжилтэй түүхээс хуваалцлаа

16/10/2026
Кино Урлаг

“Naruto: Shadow Rising” шинэ манганы тизерийг танилцууллаа

16/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр жүжигчин, найруулагч Б.Амарсайханы төрсөн өдөр

17/10/2026

ФОТО: “Намайг дагуулаад яваач” драмын жүжгийн дүрүүд

17/10/2026

Сэмюэл Л.Жексон “Pulp Fiction” киноны алдарт монологоо 32 жилийн дараа ч цээжээр санадаг

16/10/2026

Туркийн загвар өмсөгч Дилхан Диврикли “Mister Global 2026” тэмцээний ялагч боллоо

16/10/2026

Синтия Никсон “The Gilded Age” цувралын зураг авалтын арын хөгжилтэй түүхээс хуваалцлаа

16/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.