Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Зурхай»Ордуудын энэ долоо хоногийн зурхай
Зурхай

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

Урлаг Урлаг19/10/2026Сэтгэгдэл байхгүй16 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ордуудын энэ долоо хоног /2026.10.19-2026.10.25/-ийн зурхайг хүргэж байна.

ХОНЬ

Туршлагатай хүмүүс хүртэл удирдлагаа алдаж мэдэхээр байгаа тул, хэтэрхий их дотоод сэтгэл хөдлөлөө ил харуулах гэсний хэрэггүй. Хамтран ажиллагсад болон удирдлагатайгаа ажил хэргийн асуудлыг албан бус нөхцөлд шийдэх боломж гарна. Харин албархуу харилцааны үед бичиг хэргийн дутуу дулимаг байдлаас болж будлиан үүсэх магадлалтай. Ажил хайж байгаа бол танилцуулгаа аваад орохыг хүссэн бүх газрууд руугаа холбогд. Өөрийнхөө хүссэн ажилд өргөдлөө өгч, мөрөөдлөө биелүүлэх боломжоо ол. Санхүүгийн ашиг олох боломжийг хэрхэн ашиглах талаар мэргэжлийн хүнтэй зөвлөлд. Бие даан шийдвэр гаргах, бусдыг удирдан зохион байгуулах чадвар сайн байна. Эргэн тойронд хууран мэхлэлт гарахаар байна. Санхүүгийн байдал тань сайн байсан ч тооцоогоо хяна. Төлбөрөө бүрэн төлөхөд цагийг зарцуулбал орлогоо ухаалгаар төсөвлөж чадна. Өрсөлдөгч нар таны эдийн засаг, санхүүгийн мэдлэг дутмаг байдлыг ашиглаж магадгүй. Хөрөнгө оруулагч нар болон бусад хүмүүс таны ашиг сонирхлыг илүүд үзэхгүй гэдгийг бодолц. Зарим мэдээ мэдээллийн талаар мэргэжлийн хүнтэй ярилцаарай. Долоо хоногийн сүүл рүү албан газрын хов жив таныг залхаах болно. Хэрвээ нэр төрөө алдахыг хүсэхгүй байгаа бол тэдгээр хов жив таригч хүмүүсээс хол бай. Нэгэн хэвийн амьдралын хэв маягаа өөрчлөхийг хичээ. Шинэ адал явдалтай нүүр тулахаас битгий ай. Түр зуур ч болов бүх зүйлээс хол байхын тулд аяллаар явахад хамгийн тохиромжтой үе юм. Таны биеийн тамир тэнхээ хязгаарлагдмал санагдана. Биеийн хүчний ядаргаатай ажлыг багасга. Амьдралд гарах боломж танаас ухаалаг байдлыг шаардана. Зөн совин таныг зөв чиглүүлж өгнө. Өнгөрсөн үйл явдлууд одоо үйлчилж буй мэт санагдвал аливаа харилцаандаа бага зэрэг сэтгэл дундуур байна. Хүмүүсийг өөртөө ойртуулахын тулд эр зоригтой бөгөөд хариуцлагатай бай. Мөнгөө ухаалаг зарцуул. Хөлсөө урсган олсон мөнгөө хамаагүй бүү үр.

ҮХЭР

Од эрхсийн хандлага таны асуудлыг шийдэх чадвар, зөн совинг тэтгэж, бүтээлч санааг өгнө. Мэдээллийг гярхай дүгнэн цэгнэх чадвар өндөр байна. Шинэ мэдлэгийн эрэлд гарсан хайгуул таныг чухал уулзалт зөвлөгөөн рүү хөтлөх болно. ажлын хамт олон эсвэл холбоотой байдаг холын орноос сайхан мэдээ авна. Танд бусдад туслах сайхан байх болно. Энэ нь зорилгодоо хүрэхийн тулд юу хийх хэрэгтэй гэдэгт анхаарлаа хандуулахад туслах болно. Сайхан сэтгэлтэй бусдад халамжтай байх нь эргээд таныг шагнана. Гэхдээ хүмүүст мөнгө хандивлахаас илүү тэдэнд чин сэтгэлээсээ урам зориг өгөхийг хичээ. Тухайн нөхцөл байдлаас ургаж гарч ирэх гэнэтийн төлөвлөгдөөгүй зүйлд бэлэн бай. Хэрүүл маргаанаас зайлсхий. Үл ойлголцол нь таны тэнцвэртэй байдлыг сүйтгэж болохыг анхаар. Ажил хэргийн ахиц дэвшил таны төлөвлөгөөнөөс ихээхэн хамаарах болно. Гэхдээ хөрөнгө мөнгөний асуудлаас болж төлөвлөсөн ажил түр саатах бололтой. Та бусадтай хуваалцахад бэлэн болоогүй ч нууцаа задлах магадлалтай. Сэтгэл хөдлөлөөр бүх зүйлд хандаж болохгүй. Хэрэггүй зүйлд цагаа үрэхгүйн тулд цагийн менежментийг ашигла. Зугаа цэнгэлд хэт их мөнгө үрэхээс болгоомжил. Хэт олон зүйлд тэмүүлэх нь жинхэнэ хүслээс тань холдуулах болно. Долоо хоногийн төгсгөл үед од эрхсийн чиг хандлага амрахад их цаг зарцуулахыг зоригжуулах болно. Хайртай хүнээ халамжлан, дуртай хоолны газар нь оруулах өөрийн хайрыг батлах маш романтик арга байна. Гэхдээ хайрыг батлах гэж хөрөнгө мөнгө их зарцуулах гэсний хэрэггүй. Хамгийн гол нь чин сэтгэлийн хандлага гэдэгт итгээрэй. Бусад хүмүүст итгэхээс илүү өөрийн үзэл бодолд үнэнч бай. Өөрийн мэдрэмжүүддээ үнэнч бай. Өөрийнхөө хэрэгцээг бүү хүчил. Өөрт чинь чухал зүйлд буулт хийснээр та асуудлаас зайлсхийж чадна.

ИХЭР

Хэт төгс байдлыг эрхэмлэдэг зангаа хязгаарла. Өөрийгөө ямар үйл хөдлөл хийх вэ гэж гайхаж байгаа бол хамаагүй юм руу дайран ордгоо хяна. Хэрвээ та одоо хийж байгаа зүйлдээ бодитоор хандаж чадвал асуудалд орохгүй байж чадна. Нэг нэгэндээ итгэхгүй байснаас болж гэрээ хэлцэл бүрэн шийдвэрлэгдэж чадахгүй болно. Хэрвээ хамтарсан бизнес хийх гэж байгаа бол хэн хэнийхээ ашиг сонирхолд нийцсэн гэрээ байгуулах хэрэгтэй. Эрч хүч сайн байх тул шургуу хөдөлмөр амжилт дагуулна. Танд шинэ санаа олдох магадлалтай бөгөөд бодсоноос илүү сайн үр дүн гарахаар байна. Харин таны удаан хугацааны турш дагасан үнэт зүйлүүд өөрчлөгдөж байж магад. Ажлын байр болон бизнесийн төрлөө өөрчлөх магадлалтай. Чухал хүнд сайхан сэтгэл төрүүлэхийг хүсэж байгаа бол няхуур нямбай байж хичээл зүтгэл гаргах нь чухал. Нөхцөл байдалд тохируулан хувцаслаж өөрийн итгэлтэй байдлаа ихэсгэх хэрэгтэй. Ажил мэргэжилтэй холбоотой олон янзын чиг хадлагаас та өөртөө итгэх байдлаа өсгөх нь чухал. Зарим ганцаараа байх дуртай хүмүүст тохиромжтой сонголт хэрэгтэй байна. Сонирхол нэгтэй хүмүүстэй уулзвал цагийг их хөгжилтэй өнгөрөөх ба хэсэг хугацаанд ч болов амьдралын нэгэн хэвийн байдлыг мартах болно. Долоо хоногийн сүүл рүү өөртөө хэт ачаалал өгснөөр дараа нь харамсаж мэдэх хор уршиг гарч болзошгүй. Таны аливааг сурч мэдэх гэсэн тэмүүлэл улам нэмэгдэж, шинэ танилтай болно. Гэр бүлийн асуудал таны хувьд хамгийн чухал байх бололтой. Хосуудын харилцаа сайн байгаа хэдий ч мөнгөнөөс болж итгэлцлээ алдахаас сэргийл. Эцэг эх, ах дүүстэйгээ хамт цагийг өнгөрүүлбэл маш таатай байх болно. Эрүүл мэнддээ анхаарал тавьж, хоолны дэглэмээ өөрчлөн ямар хоол идэхээ нарийн тодорхойл. Аль болох химийн гаралтай эмийн хэрэглээгээ хязгаарлаж, байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна.

МЭЛХИЙ

Биеийн болон сэтгэл санааны ихээхэн ачаалалтай байх магадлалтай. Үүссэн нөхцөл байдлыг нэлээд эрч хүч зарцуулсан ч даван туулж чадахгүйд хүрнэ. Ажил хэргийн уулзалт болон чухал гэрээнд гарын үсэг зурах зэрэг ажлуудаа түр хойш нь тавихыг зөвлөж байна. Хэт ачаалал танд ямар нэгэн сайн үр дүнг авч ирж чадахгүй бололтой. Олон нийтийг хамарсан асуудал сэтгэлийн хямралыг нэмэгдүүлэх болно. Од эрхэс таныг удаан баримталсан арга барилаа хаяж шинэчлэн өөрчлөлт хийхийг шаардана. Шинэ зүйлийг бий болгох нь сонирхолтой байна. Таны мэдрэмж хэн нэгэн хүний нөлөөгөөр өсөх бололтой. Дотоод сэтгэл хөдлөлөө зөв илэрхийлэх цаг үе байна. Таныг юу илүү жаргалтай болгодог, амьдралд юу үнэ цэнтэй болохыг авч үз. Таны өөрийгөө үнэлэх үнэлэмж нэмэгдэнэ. Та өөрийнхөө үзэл бодлоор амьдардаг уу гэж өөрөөсөө асуу. Ач холбогдолтой өөрчлөлтүүд таны амьдралын замыг өөрчилж магадгүй. Энэ өөрчлөлт зарим талаар аюултай гэж бодож байсан ч битгий шантар. Өөрийн үзэл бодлоо бусдад зоригтойгоор илэрхийлэхийг хичээ. Нэн тэргүүнд хийх ажлуудаа дахин тунгааж тодорхой болгон өөртөө шинээр гарч ирэх боломжуудыг ашиглахад бэлэн бай. Долоо хоногийн сүүл рүү таны оюун ухааны чадавх өсөн нэмэгдэнэ. Мэдлэг сорьсон мэтгэлцээнд амжилттай оролцож, хамт олныхоо талархлыг хүртэх бололтой. Өөрийгөө мэргэжлийн талбартаа хамгийн шилдэг гэдгээ мэдрэх болно. Өөрийгөө илэрхийлэх чадамжаараа та бусдыг өөртөө татна. Харин хайр сэтгэлийн харьцаанд хөнгөмсөг хандвал хожим хор уршиг ихтэй байна. Эрсдэлтэй үйлдэлд татагдан, мөнгөө хамаагүй үрэхээс болгоомжлох хэрэгтэй. Ялангуяа мөнгийг хэрхэн зарцуулах зөрчилтэй асуудал эсвэл хайртай хүнээ өөрийнхөөрөө байлгах сэдэл үүсэж болох тул алхам бүрээ хянаж, шуналын сэтгэлийг тэвч. Муу зуршлаа засах юм бол сайхан мэдээ хүлээж байна. Толгойн өвчин, нойргүйдэл, бүх бие суларсан мэт байх нь таны бие махбодын боломж хязгаарлагдмал гэдгийг сануулж байна. Эрч хүчээ хуримтлуулахын тулд сайн амар.

АРСЛАН

Алдсан холбоогоо буцаад сэргээх бөгөөд энэ нь таны ажлын түвшинг өргөх болно. Ажилдаа шийдэмгийгээр ор. Тэгвэл та амжилттайгаар дуусгах болно. Хайр сэтгэл болон хөрөнгө мөнгө гол анхаарал татсан зүйл байх ч өөрийн ур чадвараа давуу тал болгон ашиглаж санхүүгийн нөхцөл байдлаа сайжруул. Санхүүгийн тэнцвэрээ олохын тулд хуучин өр болон шинэ төлбөрөө зохицуул. Хэтэрхий их бүү ажилла. Бие махбод, сэтгэл санаа тавгүйдэж магадгүй. Гэхдээ таны сэтгэл татам байдал гайхамшгийг бүтээх шидтэй байна. Асуудалд хэт сэтгэлийн хөөрлөөр хандах хэрэггүй. Аливаад эрс дүгнэлт хийх, хатуу үг хэлэхээс зайлсхий. Эс бөгөөс та үүндээ хожим харамсаад ч барахгүй болно. Биеэ амрааж одоогийн байр сууриа эргэцүүлэн бод. Одоогийн байр сууриндаа сэтгэл хангалуун эсэх, илүү сайн хийж чадах ямар нэгэн юм байна уу зэрэг асуулт танд үйл ажиллагаагаа өөрчлөхөд тусална. Хайр сэтгэлийн харилцаа дэмжлэг болж, ойр дотнын хүн таны санаа бодлыг сайн сонсоно. Долоо хоногийн сүүл рүү ойр дотнын хэн нэгэн багахан хэмжээний хямралд өртөж болзошгүй. Тэдэнд туслах гэж гар сунгахаасаа илүү өөрийнх нь хэргийг өөрөөр нь шийдвэрлүүлэх нь ухаалаг сонголт байх болно. Сонссон бүхэндээ итгэх хэрэггүй ба цуу яриаг битгий цааш тараа. Аливаа зүйлийг хэтрүүлэх хандлага далдуур гарч магадгүй байна. Оюун ухааны үзэл бодол эсвэл сүсэг бишрэлийн байдал гүнзгийрч энгийн бүхэн таны сэтгэлийг татах болно. Таны энэ хүслийг үгүй хийж мэдэх хэн нэгний сөрөг яриаг сонсох хэрэггүй. Бүх зүйлээс ашиг хонжоо хардаг хүмүүсээс холхон бай. Гэр орондоо өнгө нэмэх үнэ бүхий эд зүйл худалдан авах юм уу өр зээлээ төлөхөд сайн. Харин хайртай хүнтэйгээ зөрчилдөх нь харилцаагаа нэг мөсөн таслахад хүргэж болзошгүйг анхаар. Сэтгэл хөдлөлөө хяна.

ОХИН

Өөрчлөлт нь хүрээлэн буй орчныг тань сайжруулах болно. Өвөрмөц орчин урам зориг өгч, бүтээлч байдал өснө. Хэрвээ өөрчлөх хэрэгтэй зүйлээ хэрэгжүүлэх төлөвлөгөө биелбэл танд эрүүл саруул, тогтвортой амьдралын хэв маягийг өгч чадна. Өөрийн гэсэн бизнесээ эхлүүлж, эсвэл судалгаа хийж байгаа бол амжилттай байна. Санхүүгийн асуудлууд нааштай байна. Хэрэгцээтэй зээлээ ав. Гэхдээ ашиггүй зүйлд мөнгөө бүү үр. Тансаг эд зүйлд дуртай зангаа хязгаарлах хэрэгтэй. Үл хөдлөх хөрөнгө худалдаж авах бол судалж байж, гэрээ байгуул. Тооцоотой байснаар удахгүй элбэг дэлбэг байдал таныг дагах болно. Хөрөнгө оруулалтын боломжууд нэмэгдэнэ. Урлагийн хүмүүс одтой байна. Од эрхэс эерэг хүчийг дамжуулна. Та эрч хүчийг мэдрэх болно. Таны удирдах зохион байгуулах чадвар гэрэлтэх ба өөрийн эрх мэдлийг үүсгэж чадна. Энгийн хүмүүс ч бай өндөр албан тушаалтан ч бай ижил тэгш харьцах нь бусдын хүндэтгэлийг олох сайн арга байна. Олны өмнө үг хэлэх хүмүүс сонирхолтой сэдэв сонгоорой. Багахан амжилт олсон ч баяр хөөртэй байгаарай. Харин та хэт уйтгартай байвал амжилт тань ялагдал болон хувирна. Ойр дотны хүмүүсээсээ зөвлөгөө ав. Асуудалтай харилцааг ойлголцолд хүргэхийг хүсэж байгаа бол од эрхэс туслах болно. Долоо хоногийн сүүл рүү ажил хэрэг муугүй байх бөгөөд санасан бодсон зүйл бараг бүгд биелнэ. Харилцаагаа сайжруулах болон ажил хэргийн гэрээ хэлэлцээр байгуулах таатай цаг үе ирж байна. Тайван бус байх хэдий ч хурц оюун ухаан сонирхолтой төлөвлөгөө болон ирээдүйтэй судалгаа шинжилгээг цэнэглэх болно. Анд найзуудын нөхөрсөг харилцаа танд үнэхээр түшигтэй байна. Гэр бүлийн харилцаанд сайхан болзоо гайхалтай дурсамжийг үлдээх болно. Холын хамаатнууд тань айлчлан ирж магадгүй. Ойрын хүмүүсээ хэрхэн жаргалтай байлгах талаар анхаарах нь бүхнээс чухал гэдгийг сана. Танд уйтгар гунигтай мэдрэмж төрнө. Гэхдээ та өнгөрсөн бүхний зөв бурууг шүүж чадвал сэтгэлээр тийм ч удаан унахгүй. Хэрвээ та сэтгэл түгшээсэн, чухал асуудлын тухай хэн нэгэнтэй хуваалцмаар байгаа бол илэн далангүй ярилц.

ЖИНЛҮҮР

Од эрхсээс илгээж буй өөрчлөлтөнд бэлэн байж түүнийг талархан хүлээж ав. Таны санхүүгийн байдал сайжрах магадлал байна. Илүү зардал, шаардлагагүй хэрэглээгээ хяна. Санхүүгийн хүндрэлд орохгүйн тулд багагүй хүчин чармайлт гаргах хэрэгтэй болно. Зарим зүйл илүү тодорхой болж эхэлнэ. Таны хийх ёстой ажил олон хүний хамааралд байна. Цаг нь ирэхэд бүгдийг өөрийн эрх ашигт нийцүүлж болох байх. Сайн үйлст оролцох боломж гарч ирж магадгүй. Бусдад тусалсан үр шимийг хүртэж чадна. Таны сэтгэлийн хэт хөөрөл нь тогтворгүй уур уцаартай болох шалтгаан болно. Ажил хэрэг бага байсан ч дэмий сэлгүүцэх хэрэггүй. Магадгүй зарим хүмүүс шинэ ажлын байртай болох байх. Сонголт хийхдээ буурь суурьтай хандах нь зүйтэй. Өөрийн байр суурь болон нэр төрөө хадгалах нь чухал үе. Хайрын харилцаанд эрсдэлтэй алхам хийхээс зайлсхий. Долоо хоногийн сүүл рүү үүрэг хариуцлагатай холбоотой асуудал гарч ирнэ. Хэвшмэл үүрэг хариуцлага танаас багагүй тэвчээр гаргахыг шаардах болно. Аливаа зүйлсийг сөргөөр үзэх хандлага таны амжилтад саад болж болзошгүй. Таны ажил мэргэжлийн хүрээнд боломжууд ихсэх боловч бүх зүйлс саадгүй болно гэж найдах хэрэггүй. Тодорхой нөхцөл таны чадварыг шалгах болно. Өмнөө таарсан саад бэрхшээлээс зугтах боломжгүй бөгөөд түүнийг даван туулах хүч чадал, сэтгэлийн тэнхээ байгаа гэдэгт итгээрэй. Таны идэвх санаачилгыг хараад гэр бүлийнхэн тань баяр хөөртэй байх бололтой. Өнгөрсөн дурсамж сэдрэх бололтой. Магадгүй та хайраасаа хагацаж, түүнгүйгээр амьдрахад хэцүү санагдаж мэдэх юм. Өөрийнхөө итгэдэг хүнтэй цагийг өнгөрүүл. Гэхдээ найз нөхдийн хүрээнд орж ирсэн шинэ хүнтэй нөхөрлөх нь үнэ цэнтэй байж болох ба та хоёрт нийтлэг зүйл олон байгааг та илрүүлэх болно. Жижигхэн байсан ч өөрийнхөө таашаал авч болох зүйлсийг олоорой. Санаа зовоосон асуудлуудаа түр мартан гүнзгий амьсгалаад үз. Таны санаа бодол хамаагүй дээрдэх болно. Ойр дотны хүмүүстээ туслах танд сайхан байх болно.

ХИЛЭНЦ

Дотоод мэдрэмж танд сэтгэл хангалуун байдал, аюулгүй сонголтыг өгнө. Өөрийн оюун ухаан болон харилцаа холбоогоо ашиглах нь давуу тал болно. Хэрвээ таны санааг зовоосон зүйл байгаа бол бусдад ярь. Танд хэрэгтэй хариултыг хэлж өгөх хүн байх болно. Таны тусламж, зөвлөгөө авдаг хамтрагч ажлаа өөрчлөх нь сэтгэл гуниг төрүүлэх бололтой. Найз нөхдийн зөвлөгөөг сонс. Тэд танд цагаа олсон, үнэтэй үгийг хэлэх болно.Хэрвээ хэн нэгэн хүн таныг амжилтад хүрэхэд саад болоод байгааг мэдэж байгаа бол яагаад байдал үүссэнийг тодруулахад тохиромжтой цаг үе. Бизнес эхлүүлэх гэж буй хүмүүс томоохон худалдан авалт хийхээр мөнгө зээлэх бололтой. Зээлсэн мөнгөө буруу үрэхээс болгоомжлоорой. Санхүүгийн хязгаарлагдмал байдал эсвэл төсөвлөгдөөгүй их зарцуулалт таны мөнгөний боломжид таагүй нөлөөлнө. Мөнгө санхүүтэй холбоотой асуудлууд танд дарамт учруулна. Мөнгөө ухаалгаар зарцуулж чаддаг санхүүгийн сахилга баттай хүмүүст үүнээс гарах арга зам нь тийм ч хэцүү биш. Хэрэв хувийн асуудлаа шийдэж чадахгүй бол илүү дээр арга зам олтол үнэтэй худалдан авалтаа хойшлуул. Судалгаа шинжилгээ хийхэд тохиромжтой бөгөөд сүүлийн үед амьдралд тулгарч буй асуудлуудыг зохицуулахаар хичээж байгаа бол одоогийн амьдралаа эргэцүүлэн бод. Бүгдийг та өөрчлөхийг хүсэж буй бол зорьсон зүйлээ бичиж тэмдэглэн, өдөр бүрийг эерэг хүсэл зоригоор эхэл. Хором мөч бүрийг үнэ цэнтэй өнгөрүүлэхийг хичээж, хамгийн чухал зүйлсээ сайтар ухамсарлах үе мөн. Өнгөрсөн алдаандаа дүгнэлт хийх нь зүйтэй. Долоо хоногийн сүүл рүү гэр бүлтэйгээ хамт байвал илүү тайван дөлгөөн уур амьсгалтай байна. Гэр бүлийн хүрээнд амарч алжаалаа тайлах аялал хийх нь танд ч, үр хүүхдүүдэд ч сэтгэлийн баяр баяслыг авч ирэх болно. Залуу гэр бүлд шинэ тавилга авах юм уу орон байраа янзлах шаардлага гарч магадгүй. Одоогийн гадаад нөхцөл байдлаас үүсэх хэт их хэрэгцээг нэг доор хангах гэж өөрийгөө бүү зовоо. Өөрийн амьдралаа алдартай одуудтай бүү зүйрлүүл. Өөртөө байгаа бүхнээ, өөрийн гараар бүтээсэн бүхнээ үнэлж сур. Өөрийгөө өөр өнцгөөс хурцалж, дайчил. Залуу хүмүүсийн романтик харьцаа сонирхолтой үргэлжилж, сонгосон хүн тань урам хугалахгүй бололтой.

НУМ

Од эрхэс урам зориг, эрч хүчийг өгөх болно. Өөдрөг үзэл бодолтой амьдардаг хүмүүст бүтээлч ур чадвар нь гайхалтайгаар нөлөөлөх болно. Олныг хамарсан арга хэмжээ танд илүү их таалагдана. Өөрийн давуу талаа зөв гаргах боломж ирнэ. Таныг од эрхэс ивээж байгаа тул сэтгэлээ зовоолгүй санасан бүхнээ хий. Ямар нэгэн асуудал гарсан ч танд аюултай биш байх болно. Нээлттэй, шударга байх нь танд амар тайван ажиллах боломж олгоно. Санаа зовоосон асуудал төдий л ноцтой биш байж болно. Гэхдээ ажил хэргийн уулзалт санасан үр дүнд хүрэхгүй бололтой. Сэтгэлээр унах хэрэггүй. Хуурах, шударга бус хандах, өөрийн үнэт зүйлсийг гутаах оролдлого хэрэггүй. Хий хоосон санаа бодолдоо төөрөлдөх байдал нүүрлэж болзошгүй. Юмны үнэн мөн чанарыг нь олж харахыг хичээ. Бизнесийн түншүүдийн хийсэн өөрчлөлтүүдийг аягүйцэн хүлээж авах хэрэггүй. Гадаад нөхцөл сайжирч байгаа эсэхийг сайн шалгаж, энэ үед эрсдэлтэй зээлээс холуур явахыг зөвлөж байна. Долоо хоногийн сүүл рүү сонирхолтой зүйл хийхийн тулд нийгмийн идэвхтэй байж, олны үйл ажиллагаанд оролц. Хэцүү төвөгтэй асуудал тохиолдох хэдий ч найз нөхөд тань үргэлж тусламж үзүүлэх болно. Хамтрагчаа зөв сонго. Ялангуяа таньж мэдэхгүй газар явах гэж байгаа бол. Сүүлийн үед үүсээд байгаа асуудлыг шийдвэрлэхэд шаардагдах хөрөнгө мөнгө орж ирэхийг хүлээ. Гэнэтийн таатай сайхан мэдээ хүлээн авах магадлалтай. Хувийн амьдралд өөрчлөлт гарах бололтой. Хайр дурлалын эхлэл болох гайхалтай учрал тохиож магадгүй. Ганц бие хүмүүс дотны найзуудын хичээл зүтгэлээр сонирхолтой хүнтэй уулзах болно.Гэхдээ сэтгэл хөдлөлөө барьж, нэг удаагийн уулзалтаар бүхнийг дуусгахаас сэргийл. Таны зөн совин их хүчтэй байх бөгөөд таньж мэдэх гэсэн хүслээ хаях хэрэггүй. Зарим хүмүүс амьдралын туршлага өгөх өөр төрлийн ёс заншил соёл уламжлалтай газар руу аялах бололтой. Сайхан амралт нь өмнөх сэтгэлийн түгшүүрийг мартуулах болно. Хэрвээ та ирээдүйн боловсролдоо анхаарч байгаа бол өөртөө хамгийн сайн тохирох сургалтыг хайж олох цаг юм.

МАТАР

Зөн совин, уран сэтгэмж шаардсан ажил хэрэгт та гялалзана. Логик сэтгэлгээ ба практик туршлага хослуулахад анхаарах хэрэгтэй. Ажлыг илүү хялбархан дуусгах гарцыг олох хэрэгтэй. Хамтран ажиллах нь ажлын ачааллыг хөнгөлөх бөгөөд ганц хүн хийснээс хамаагүй үр дүнтэй байх болно. Танд хэн юу гэж хэлэх нь хамаагүй мэт санагдах боловч ойр дотны хүмүүсийнхээ үзэл бодлыг сонсох нь саруул ухааныг бэлэглэх болно. Аливаа зүйлийг сайн судалсан найзаасаа тусламж гуйхаас бүү нэрэлх. Таны одооны холбоо харилцаа шинэ найзтай болох, шинэ мэдээ мэдээлэл олж авахад тохирсон байх хэрэгтэй болно. Олон нийтийн уулзалтад оролцох нь илүү хөгжилтэй уур амьсгал бүрдүүлнэ. Хайртай хүнтэйгээ болон найз нөхөдтэйгөө үргэлж хамтдаа байж, харилцаа холбоогоо бэхжүүл. Харин тодорхойгүй ажил хэргээ боломжтой бол хойшлуул. Хэтэрхий яаруу сандруу шийдвэр аюулд өртөж магадгүй тул үүнээс болгоомжлох нь зүйтэй. Сөргөлдөгч талаас ирсэн мэдээллүүдийг сайн нягтлан үзэх нь зөв. Долоо хоногийн сүүл рүү ажил хэргийн томилолтоор явах магадлалтай. Ерөнхийдөө сайн үр дүнд хүрэхгүй бололтой. Түншүүдтэйгээ харилцах нь нэлээд таагүй байна. Амлалт өгөх, бичиг баримтад гарын үсэг зурахаас татгалз. Хувь заяаны сорилтыг хайртай хүнтэйгээ даван туул. Өөрийн болон ойр дотны хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаарал тавь. Хэрвээ хайрын харилцаанд халамж дутагдаж байвал одоо л анхаарах цаг. Албан ажлаас гадна хувийн амьдралд их ажил өрнөнө. Гэр орон болон эд хөрөнгийн эмх цэгцийг анхаарна. Хүсээгүй нөхцөл байдлыг өөрчлөх нь эд зүйлсээ шинэчлэхээс эхлэх болно. Хайртай хос хамтдаа салхинд гарах, ямар нэг шинэ зүйлийг санаачлах зэргээр хамтын амьдралаа хөгжүүл. Гэр бүл зохиож, өөр хүнтэй хамт амьдрах бол бусдын үнэн дүр төрхийг таньж ойлгож байж ойртож дотносох хэрэгтэй бөгөөд ямар ч хоёр хүний бүх зүйл адилхан байна гэж үгүй. Өөрөө өөртөө цаг зав гаргаж чадвал амьдралын амтыг мэдрэх болно.

ХУМХ

Аливаад тайван хандаж чадвал таны ажил хэрэг сайн байна. Багаар ажиллах нь өөрийн бодлоо л биелүүлэхийн төлөө ажиллахаас илүү ухаалаг байх болно. Өөртөө болон хамт олондоо тулгарсан асуудлын дүр зургийг томоор хар. Аливаа асуудлыг мэдээллийн эх сурвалж дээр үндэслэн шийдвэрлэ. Өөрийн энергиэ төвлөрүүлж чадвал бүх зүйлс хялбар байх болно. Ирээдүйд ямар чиг хандлагаар хэрхэн ажиллах талаар судалгаа хийвэл зүг чигээ олж чадна. Зохион байгуулах болон биеэ даан ажиллаж чадвар тань энэ үед эхлүүлсэн шинэ бизнесээсээ ашиг олоход туслана. Амжилт танд аяндаа ирэх ивээлтэй байна. Зарим хүмүүс өөрийн ур чадвараа бусдад зааж сургах урилга авах магадлалтай. Өөрийн хоббигоо ашиглан мөнгө олох таатай байх болно. Сэтгэл хөдөлгөсөн адал явдал баяр хөөр, инээд наргиан бэлэглэнэ. Олон нийтийн арга хэмжээнд очих эсэхээ сайтар бодолцох хэрэгтэй. Хэн нэгнээс болж сэтгэл тань зовохоос болгоомжил. Зарим хүмүүс бага зэрэг тэнцвэрээ алдаж байгаа юм шиг байдлыг мэдрэх болно. Анхаарлаа төвлөрүүлэхийг хичээж, жижиг сажиг хэрэггүй юманд стресстэхээс зайлсхийх хэрэгтэй. Долоо хоногийн сүүл рүү таны сэтгэл зүй тогтвортой байх хэдий ч нухацтай царайлах нөхцөл байдал үүсэж мэдэх юм. Шинжлэх ухаан технологийн судалгаа хийдэг хүмүүст саад тотгор учирч болзошгүй. Чухал баримт бичгийн нууцыг сайн хадгал. Удаан хугацаагаар ашиглахаа больсон эд зүйлсээ эмхэлж янзал. Гэрийн эд хогшил авахаар дэлгүүр орох бол авах гэж байгаа зүйлээ хир зохицохыг төсөөлөх ур чадвар хэрэгтэй болно. Ахимаг насны хамаатан садангууд тань өөрийг чинь үнэ цэнтэй хүн гэдгийг мэдрэх болно. Ажил хэрэг хэчнээн чухал байсан ч гэр бүлийнхэндээ үргэлж анхаарал, халамж тавь. Заримдаа энэ нь өчүүхэн зүйл юм шиг санагдах боловч амьдралд хамгийн чухал зүйл юм. Зарим уулзалтуудаа цуцалж, оронд нь хайртай хүнтэйгээ өнгөрүүлэх цаг гарга. Хань ижлээ жаргалтай байлгах нь энэ үед хамгийн чухал шаардлага байна.

ЗАГАС

Бодит байдал дээр нийцэхгүй хий таамагт автах тул мөрөөдлөө биелүүлж зорилгодоо хүрэхэд ямар нэгэн хана саад болж байгаа мэт санагдана. Ямар ч ажил хийх байсан танд өөрийгөө илэрхийлэх, сэтгэл зүрхээ ойлгох мэдрэмж хэрэг болно. Олон нийтийн арга хэмжээ эсвэл сайн үйлсийн хандив цуглуулах үйл ажиллагаа нь амжилттай байхын тулд зохион байгуулалтаа сайжруулахыг шаардах тул чухал эгзэгтэй мөч тулгарахад өөрчлөлт оруулахаасаа айх хэрэггүй. Зөв шийдвэрээ цаг тухайд нь гаргаж чадвал үйл ажиллагаа таны санаснаас ч илүү ашигтай үр дүнг авч ирэх болно. Яриа хэлэлцээрийг зөв үргэлжлүүлбэл ажил хэргийн асуудал саадгүй байх боловч гол хүсэл зорилгоо мартаж болохгүй. Хүнд суртал, ойлгомжгүй дүрэм журам төлөвлөгөөнд тань саад болох боловч тухай бүрд нь зөв арга хэмжээ авбал даван гарч чадна. Хуурч мэхлэх асуудал тулгарч магадгүй бөгөөд үүнд бэлэн байх хэрэгтэй. Будлиантай асуудлуудыг зөөлөн дипломат аргаар зохицуулахыг од эрхэс зөвлөж байна. Долоо хоногийн сүүл рүү гэнэтийн зүйлтэй тулгарах бололтой. Бүх зүйл тийм ч таатай бус байна. Таны хариу үйлдэл нөхцөл байдлыг улам гүнзгийрүүлнэ. Хэцүү байдлыг амжилттай давж туулахыг тулд сэрэмжтэй байхыг од эрхэс анхааруулж байна. Энэ үед таны хүсэл мөрөөдөлтэй холбоотой дарамт үүснэ. Хөрөнгө мөнгөнд хэт улайрч өөрийн эрүүл мэндээр тоглох хэрэггүй. Энэ үед хүмүүсийн үгэнд орж бодлогогүй алхам нь хийвэл алдаанд хүргэнэ. Од эрхсийн нөлөөлөл ажигч гярхай байдлыг нэмэгдүүлнэ. Өөрийн бодол санаагаа илэрхийлэхдээ маш хянамгай байх хэрэгтэй. Та хувийн бодол санаагаа илэрхийлэхдээ санаа зовох хэрэггүй ч заримдаа дэмий үг бусдыг гомдоодог гэдгийг санахад илүүдэхгүй. Хэрвээ дотны харилцаа тань стресстүүлж байгаа бол дарамт улам өсөж байгааг мэдрэх болно.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Зурхай Урлаг

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

12/10/2026
Зурхай Урлаг

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

05/10/2026
Зурхай Урлаг

Ордуудын аравдугаар сарын зурхай

01/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Монголын орон зай” чуулбар бүтээлийн тоглолт боллоо

19/10/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

19/10/2026

Бен Аффлек Брюс Уиллисын өгсөн карьерын хоёр зөвлөгөөг дурсав

18/10/2026

Кристин Дэвис “Sex and the City” цувралын үеэр хэт хатуу хоолны дэглэм барьж байснаа ярьжээ

18/10/2026

Өнөөдөр Холливудын жүжигчин, дуучин Зак Эфроны төрсөн өдөр

18/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.