ЗХУ-ын Ардын жүжигчин Лхасаран Линховоины нэрэмжит дуурийн дуу дуулаачдын олон улсын XV уралдаан болж өндөрлөлөө.
Тус уралдаанд Монгол, Буриад, Тува, Өвөр Байгалийн хязгаар болон ОХУ-ын бусад бүс нутгаас нийт 60 орчим дуучин оролцсон байна.
Олон улсын эл уралдаанд “Улаанбаатар” театрын гоцлол дуучин Г.Алтанхуяг тэргүүн байр эзэлжээ.

