Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Золжаргал: Миний сэтгүүлзүй яачив?
Нийгэм

Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Золжаргал: Миний сэтгүүлзүй яачив?

Урлаг Урлаг19/10/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

…Нартай сартай, бороотой шороотойд явж байсан ах эгч, анд нөхөд минь нүдэнд харагдав . Яацарчихсан хорвоо гэхлээр ийм муухай юмыг үзэж сонсдог байна аа? Монголын сэтггүл “хэл амтай” охид, сэтгүүлч сэтэртэй албингууд зуун дамнасан алдрын мөртэй салбарыг минь муухай гутааж орхив.

Монголын сэтгүүл зүйн армиас төрсөн эх орны зоригт охид хөвгүүд шилдэг сэхээтнүүд энэ салбарын туг сүлд нь явлаа.

Лодонгийн Түдэв, Базарын, Цэдэндамба , Хорлоогийн Цэвлээ, Цэрэндоржийн Балдорж зэрэг зуу зуун шилдэг хүмүүс энэ салбарын алтан зам мөрийг татсан.

“Ниргэсэн хойно хашгирав” гэдэг шиг одоо нэгэнт болоод өнгөрсөн явдлын араас мянга халаглаад хашгираад яах билээ.

Энэ салбарт цэвэрлэгээ хэрэгтэй болжээ.

Шударга бүсгүй Хатигин Уянга ингэж дуугараагүй бол бид Бахь байдгаараа байж л байх байлаа.

Хайран сайхан сэтгүүл зүйгээ бохир улс төрчдөөс яаж салгах вэ?

Мөнгөнд дургуй хүн гэж байхгүй. Гэвч энэ хорвоо дээр мөнгөнд шунаж болохгүй ажил мэргэжил гэж бий байх аа.

Нэгдүгээрт, ариун тангарагтай эмч хүн, хоёрт ариун сэтгэлтэй сэтгүүлч хүн биш үү?

Ядуу амьдрал хүнийг гэмт хэрэгт уруу түлхдэг. Гэвч мөнгө хөрөнгөд шунах сатгэлээ хазаарлан барьж, чадаагүй, ариун сайхан үйлст бие сэтгэл, оюун мэдлэгээ зориулж чадах хүмүүжил олоогүй хүмүүс хар мөртэй замд оржээ. Хэнд ч мөнгө хэргэтэй. Мөнгө олох арга замаараа ялгагдах ёстой. Ариун сайхан хөдөлмөрөөр олсон мөнгө аз жаргалтай тэр хэзээ ч багаддаггүй. Одоо яаж боловсорч сэхээрсэн, хүмүүжилтэй, ёс зүйтэй залуус олж сэтгүүлчээр ажиллуулах вэ?

Орлого мөнгө шүтсэн энэ нэг муухай хувийн их бага дээд сургуулиуд өнгөрсөн жилүүдэд ямар олон охид хөвгүүдийг эрдэм ном заах нэрээр зэрэмдэглэж орхив. Юу заасан юм бэ?

Ёс зүйгүй чадвар муутнуудыг бохир улс төрчид ямар чадамгай шүүрч, гутал хөлийн алчуураа болгож, архирдаг нохой болгож сургав? Тэрбумтан болгов.

Сэтгүүлч болох хүний хамгийн эрхэм чанар бол толь мэт ариун тунгалаг ёс зүй, ёс суртахуунтай байж ажил үүргээ гүйцэтгэх ёстой билээ. Ёс суртахуун үүлгүй тэнгэр шиг тунгалаг байх ёстой.

Дүрээ зүсээ хувиргаж мөн чанараа нууж чадсан сэтгүүлч нэртэй бирдүүд үзэг, микрофон барьж, уран худлаа ярьж, нийгмийн шүтээн болов, олон залуусын толгойг эргүүлэв. Товчдоо их муу жишээ үзүүлсэн.

Маш их мөнгө, тендер, төсөл авч ямар ч олигтой үр бүтээл гаргаагүй сэтггүүлч мэдээллийн байгууллагуудыг үлт шалгая. Олигтой бүтээл гаргах чадамжгүй юм бол сэтгүүл зүйн “фронт”-оос яаж зайлуулах вэ? Тэд нийгмийг хордуулсаар явна.

Зан суртахуунаар эвдэрсэн сэтгүүлчидтэй хэрэлдэн хэлцэн зууралдаж сууснаас одоо суралцаж байгаа залуус руу анхаарлаа төвлөрүүлье.

Тэд бидний ирээдүй. Сэтгүүл зүйн салбарын сургуулийн оюутны сургалтад онцгой анхаарая. Зөв хүн болж төлөвших явцад нь онцгой анхааръя.

Хэвлэл мэдээллийн редакцууд нийтлэлийн бодлого, ур чадвартаа анхаар, бүр онцгой анхаар.

Хэвлэл мэдээллийн салбар худалдааны байгууллага уул уурхайн салбарт ажиллахад өөр өөр жишиг цалинтай. Хамгийн муу нь сэтгүүлч уран бүтээлчдийн цалин. Тэдний цалингийн тогтолцоо системийг сайн бодохгүй бол муу хүмүүс муу улс төрчдөд олзлогдож нийгмийн тархи угаагч болсоор байна!

Ийм хэтэрхий ялгаатай цалин орлогын байдлаас болж сэтгүүлчид ядуурч, ядуу учир мөнгөтэй газар, муу улс төрчид рүү ялаа адил. хошуурч аялдан дагагч бөгс долоогчид болов.

Сэггүүлчид, багш нар, эмч нарын хөдөлмөрийг үнэгүйдүүлсэн нийгмийг цогцлуулжээ. Одоо цаашид яахав?

Сэтгүүлч Г.Золжаргал

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Дундговь аймагт 250 хүний суудалтай шинэ соёлын төвийг ашиглалтад орууллаа

20/10/2026
Нийгэм Урлаг

Т.Бат-Оргил: Сэтгүүлчдэд хандсан ил захидал

19/10/2026
Нийгэм Урлаг

“Галт шувуу” хүүхдийн урлагийн наадам болно

15/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Реппер Snoop Dogg “Stranger Than Heaven” тоглоомд Орфейн дүр бүтээнэ

20/10/2026

Том Холланд “Penthouse” триллер кинонд гол дүр бүтээж, продюсероор ажиллана

20/10/2026

BTS-ийн Жонгүгийн “TikTok” дахь долоон бичлэг тус бүр 100 саяас давсан үзэлттэй болжээ

20/10/2026

“On Brand Mongolia” шоу Монголын бүтээлч салбарынхныг өрсөлдүүлнэ

20/10/2026

ФОТО: “Валентин, Валентина хоёр” саунд драмаас

20/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.