Монгол Улсын Гавьяат жүжигчин Баянбилэгийн Батбаатар зэвсэгт хүчний “Жанжин” штабын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн анхны гоцлол дуучнаар ажиллаж эхэллээ.
Тэрбээр ЦДБЭЧ-д гоцлол дуучнаар 21 жил ажиллахдаа Монгол Улсын Зэвсэгт хүчний үйл ажиллагаа, түүх, уламжлалыг олон улсад болон эх орондоо уран бүтээлээрээ сурталчлан таниулж, төрийн болон хүндэтгэлийн олон арга хэмжээнд оролцож ирсэн арвин туршлагатай уран бүтээлч юм.

