Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Дуучин Н.Ундралын “ТОМ” тоглолт
Дуу хөгжим

Дуучин Н.Ундралын “ТОМ” тоглолт

Урлаг Урлаг20/10/2026Шинэчлэгдсэн:20/10/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дуучин Н.Ундрал бие даасан анхны тоглолтоо өнгөрсөн бямба гараг /2026.10.17/-т “Сайхан ч юм даа” нэртэйгээр “АСА арена”-д толилуулав.

Эл тоглолтын тасалбар тоглолтоос гурван хоногийн өмнө бүрэн зарагдаж дууссан нь үзэгчдийн дунд хэдийнээ хүлээлт үүссэн байсныг харуулах биз ээ. Тэр ч бүү хэл, тоглолтын тасалбар дамлагдаж, 240 мянган төгрөгийн үнэ хүрсэн аж.

Том уран бүтээлчид

Н.Ундралын “Сайхан ч юм даа” тоглолтыг “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Алтаншагай, “Фантастик” продакшны жүжигчин Ж.Алтаншагай нар хөтөлсөн. Түүнчлэн сүүлийн жилүүдэд тайзнаа хамт гараагүй эрхмүүд хамтдаа гарч уран бүтээлээ хүргэв. Тухайлбал, Гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат, Ц.Түвшинтөгс, Х.Үнэнхүү нар тайзнаа хоршсон юм. Түүнчлэн Ардын жүжигчин, Зууны манлай эстрадын дуучин, поп дива Б.Сарантуяа Н.Ундралтай хамтарсан “Мөнх тэнгэрийн Монгол” хэмээх шинэ уран бүтээлээ толилуулсан. Мөн тус тоглолтод “Анир” поп оркестр оролцсон бөгөөд тоглолтод “Увертюра” хамтлаг, дуучин Э.Оюумаа, Г.Эрдэнэчимэг, П.Идэржавхлан нарын уран бүтээлчид Н.Ундралтай хамтарсан уран бүтээлээ хүргэсэн.

Том тайз

“Сайхан ч юм даа” тоглолтын эхний онцлох зүйл нь тайз. Эл тайз нь дотор танхимд зохион байгуулагдсан тоглолтууд дундаас хамгийн том тайз зассанаараа онцгой байв. Эл тоглолтыг “333 энтертайнмент”-ийн уран бүтээлчид хариуцан зохион байгуулсан юм. Эл тоглолтын тайзаас гадна хөгжмийн дуугаралт, зохион байгуулалт маш сайн байсан нь жишиг тогтоосон тоглолт болов.

Том ар

Дуучин Н.Ундралын “хамгийн том ар” эл тоглолтын тайзнаа гарсан нь хамгийн том гэнэтийн бэлэг байв. Тодруулбал, гэргий Л.Энхжаргал, охин У.Гэгээ, ихэр хөвгүүд У.Дүүрэн, У.Дүүлэн нар аавынхаа хамт Ардын уран зохиолч Ү.Хүрэлбаатарын шүлэг, С.Алтаннарын аялгуу “Миний гэр бүл, миний аз жаргал” дууг дуулсан.

“Сайхан ч юм даа” тоглолтын гэрэл зургуудаас хүргэе.

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Шакира түүхэнд шинэ амжилт тогтоолоо

21/10/2026
Дуу хөгжим Урлаг

“Blackpink”-ийн Rosé оны шилдэг дуучин шалгаруулах санал хураалтад тэргүүлжээ

21/10/2026
Дуу хөгжим Урлаг

Реппер Snoop Dogg “Stranger Than Heaven” тоглоомд Орфейн дүр бүтээнэ

20/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Шакира түүхэнд шинэ амжилт тогтоолоо

21/10/2026

Ким Сү Хёны тал “HoverLab” YouTube сувгийг хаалгах хүсэлт гаргажээ

21/10/2026

“Blackpink”-ийн Rosé оны шилдэг дуучин шалгаруулах санал хураалтад тэргүүлжээ

21/10/2026

Египетээс Рамсес II фараоны аварга хөшөөний үлдэгдлүүд олджээ

21/10/2026

Беллоттогийн урьд өмнө нийтэд дэлгэгдээгүй зургийг дуудлагаар худалдаална

21/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.