ЗХУ-ын Ардын жүжигчин Лхасаран Линховоины нэрэмжит дуурийн дуу дуулаачдын олон улсын XV уралдаан болж өндөрлөлөө.
Тус уралдаанд Монгол, Буриад, Тува, Өвөр Байгалийн хязгаар болон ОХУ-ын бусад бүс нутгаас нийт 60 орчим дуучин оролцсон байна.
Эл олон улсын уралдаанд дуурийн дуучин Х.Мягмарсүрэн амжилттай оролцож, гранпри шагнал хүртжээ.

