Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна
Нийгэм

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

Урлаг Урлаг21/10/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

АНУ дахь Монгол эрдэмтэн, судлаачдын дөрөвдүгээр эрдэм шинжилгээний хурал “Мэдлэг түгээж-Ирээдүйг бүтээе” уриан дор Калифорни мужийн Сакраменто хотноо 10 дугаар сарын 17-ны өдөр эхэллээ.

Хуралд АНУ-ын их, дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад ажиллаж буй монгол эрдэмтэн, судлаачид оролцож, шинжлэх ухааны шинэ ололт, судалгааны үр дүн, туршлагаа хуваалцаж байна.

Хурлын нээлтэд Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Ж.Соёлмаа оролцож, гадаад улсад ажиллаж буй монгол эрдэмтдийн мэдлэг, ур чадвар, олон улсын туршлагыг эх орныхоо хөгжилд ашиглах, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэхийн ач холбогдлыг онцоллоо.

Энэ удаагийн хурлаар хиймэл оюун ухаан, анагаах ухаан, биотехнологи, генетик, эдийн засаг, эрчим хүч, байгаль орчин зэрэг чиглэлээр судалгааны илтгэлүүд хэлэлцүүлж байна. Тухайлбал, хиймэл оюун ухааны тусламжтайгаар шинэ эмийн нэгдэл илрүүлэх, хорт хавдар, Альцгеймерийн өвчний судалгаа, зүрх судасны өвчний эрсдэлийг тодорхойлох дэвшилтэт технологи зэрэг сэдвийг хөндөж байна. Мөн байгаль орчныг хамгаалах, гүний усны бохирдлыг бууруулах, эрчим хүч, эдийн засгийн хөгжлийн асуудлаар санал солилцоно.

Хурлыг зохион байгуулагч АНУ дахь Монгол эрдэмтэн, судлаачдын нийгэмлэг нь 2023 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өдгөө 75 орчим эрдэмтэн, судлаачдыг эгнээндээ нэгтгээд байна. АНУ-ын хэмжээнд нийт 200–300 орчим монгол эрдэмтэн, судлаач ажиллаж буй гэсэн тооцоо бий. Тус нийгэмлэг нь эрдэмтэн, судлаачдын хамтын ажиллагааг дэмжих, мэдлэг, туршлага солилцох боломжийг өргөжүүлэх зорилгоор эрдэм шинжилгээний хурал, цахим уулзалт, залуу судлаачдад зориулсан мэргэжлийн зөвлөн чиглүүлэх хөтөлбөр зэрэг үйл ажиллагаа зохион байгуулдаг.

Хоёр өдөр үргэлжлэх энэхүү хурал нь АНУ дахь монгол эрдэмтдийн хамтын ажиллагааг бэхжүүлж, олон улсын түвшний судалгааны үр дүн, шинэ санааг Монгол Улсын хөгжилд ашиглах боломжийг өргөжүүлэхэд чиглэж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Дундговь аймагт 250 хүний суудалтай шинэ соёлын төвийг ашиглалтад орууллаа

20/10/2026
Нийгэм Урлаг

Т.Бат-Оргил: Сэтгүүлчдэд хандсан ил захидал

19/10/2026
Нийгэм Урлаг

Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Золжаргал: Миний сэтгүүлзүй яачив?

19/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Монголын уран бүтээлчид “ART GWANGJU-26” олон улсын үзэсгэлэнд оролцоно

21/10/2026

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

21/10/2026

Николас Кэйж, Антонио Бандерас нар “True Detective” цувралын тавдугаар бүлэгт тоглоно

20/10/2026

Реппер Snoop Dogg “Stranger Than Heaven” тоглоомд Орфейн дүр бүтээнэ

20/10/2026

Том Холланд “Penthouse” триллер кинонд гол дүр бүтээж, продюсероор ажиллана

20/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.