Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Хангарди” шагнал гардуулах ёслол маргааш болно
Кино

“Хангарди” шагнал гардуулах ёслол маргааш болно

Урлаг Урлаг21/10/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

18 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадмын хүрээнд зохион байгуулагдах “Хангарди” шагнал гардуулах ёслол маргааш /2026.10.22/ болно. Ёслолын үеэр Монголын кино уран бүтээлчдийн шилдэг бүтээл, амжилтыг зургаан төрлөөр шалгаруулж, шагналын эздийг зарлах юм.

Монголын Урлагийн Зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатар” олон улсын кино наадам энэ сарын 16–22-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болж байна. Наадмын зорилго нь дэлхийн кино урлагийн шилдэг бүтээлүүдийг Монголын үзэгчдэд хүргэхийн зэрэгцээ үндэсний кино урлагийг хөгжүүлэх, уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэдэг.

Энэ жилийн наадмын Монгол киноны уралдаант хэсэгт нийт 16 бүтээл ирснээс таван киног шалгаруулан үзэгчдэд толилуулж байна. Эдгээр бүтээл болон наадамд ирүүлсэн кинонуудын уран бүтээлчдээс зургаан төрлөөр шилдгүүдийг тодруулах аж.

Наадмын хүрээнд олон улсын болон Монголын нийт 18 кино үзэгчдийн хүртээл болж байгаа бөгөөд кино үзвэрээс гадна уран бүтээлчдийн уулзалт, хэлэлцүүлэг, “Киноны нүүдэл” олон улсын кино хөгжүүлэлтийн хөтөлбөр зэрэг арга хэмжээ зохион байгуулагдаж байна.

“Хангарди” шагнал нь Монголын кино уран бүтээлчдийн хөдөлмөр, бүтээлийг үнэлж, үндэсний кино урлагийн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь онцлон тэмдэглэх чухал арга хэмжээ юм.

Шагнал гардуулах ёслолыг “Cinema Next” (“Skywing Cinema”)-д зохион байгуулахаар мэдээлсэн бөгөөд оролцогчид болон шагналын эздийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг зохион байгуулагчид албан ёсоор танилцуулах юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Dream Entertainment”-ийн дөрөв дэх аймшгийн кино “Нэхэл” энэ сарын 29-нд нээлтээ хийнэ

21/10/2026
Кино Урлаг

Николас Кэйж, Антонио Бандерас нар “True Detective” цувралын тавдугаар бүлэгт тоглоно

20/10/2026
Кино Урлаг

Том Холланд “Penthouse” триллер кинонд гол дүр бүтээж, продюсероор ажиллана

20/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Валентин, Валентина хоёр” саунд драмаас

21/10/2026

З.Баянзул: Барилгын ажлыг хойшлуулж болох ч хүүхдийн нас хэзээ ч хойшлохгүй, хүүхдийн нас хүлээхгүй

21/10/2026

Монголын Урчуудын Эвлэлийн нэрэмжит шагналт, ахмад уран бүтээлч Ранжилын Ариунболд таалал төгслөө

21/10/2026

“Хангарди” шагнал гардуулах ёслол маргааш болно

21/10/2026

“Dream Entertainment”-ийн дөрөв дэх аймшгийн кино “Нэхэл” энэ сарын 29-нд нээлтээ хийнэ

21/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.