Өмнөд Солонгосын “Blackpink” хамтлагийн дуучин Rosé “Music Mundial” хэвлэлээс зохион байгуулсан “Vocalist of the Year 2026” буюу оны шилдэг дуучин шалгаруулах фэнүүдийн санал асуулгад тэргүүлжээ.
Тус санал асуулга дөрвөн үе шат болон финалын шаттайгаар үргэлжилсэн бөгөөд шат бүрд фэнүүд өөрсдийн дэмждэг уран бүтээлчдэд саналаа өгсөн байна. Эцсийн дүнгээр Rosé хамгийн олон санал авч, өрсөлдөгчдөө тэргүүлжээ.
Мөн BTS хамтлагийн Жонгүг хоёрдугаар байр, “Twice” хамтлагийн Jihyo гуравдугаар байрт шалгарсан талаар “Music Mundial” мэдээлсэн байна.
Rosé нь “Blackpink” хамтлагийн гишүүнээс гадна соло уран бүтээлээрээ олон улсын хөгжмийн зах зээлд амжилт гаргаж буй уран бүтээлч юм. Түүний Бруно Марстай хамтран дуулсан “APT.” дуу дэлхий даяар ихээхэн амжилт олж, уран бүтээлчийн олон улсын нэр хүндийг нэмэгдүүлсэн билээ.

