Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Жулия Стайлс Хит Лежерийн дурсгалд зориулан бүжиглэлээ
Кино

Жулия Стайлс Хит Лежерийн дурсгалд зориулан бүжиглэлээ

Урлаг Урлаг22/10/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Холливудын жүжигчин Жулия Стайлс ABC телевизийн “Dancing with the Stars” бүжгийн шоуны тусгай дугаарт талийгаач жүжигчин Хит Лежерийн дурсгалыг хүндэтгэн бүжиглэлээ.

Тус шоуны “Dedication Night” буюу хүндэтгэлийн үдэш 2026 оны аравдугаар сарын 20-нд цацагдсан юм. Жулия Стайлс мэргэжлийн бүжигчин Эзра Сосатай хамтран Фрэнки Валлигийн “Can’t Take My Eyes Off You” дуунд орчин үеийн бүжгийн үзүүлбэр хийсэн энэ дуу нь Жулия Стайлс, Хит Лежер нарын хамтран тоглосон 1999 оны “10 Things I Hate About You” кинонд гардаг.

Тэрбээр “Энэ киноноос хөндийрөөд нэлээд хугацаа өнгөрсөн учраас би сэтгэл хөдлөлөө барьж чадна гэж бодсон. Гэтэл киноны хэсгүүдийг үзэж, бидний гэрэл зургуудыг харан, дуу хоолойгоо сонсох нь олон мэдрэмжийг дахин сэргээж байна” хэмээн ярьжээ.

Хит Лежер 2008 онд эмийн бодисын санамсаргүй хэтрүүлэн хэрэглээний улмаас 28 насандаа таалал төгссөн юм. Тэрбээр “10 Things I Hate About You” кинонд Патрик Веронагийн дүрийг бүтээж, үзэгчдийн сэтгэлд хоногшсон билээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Стэнли Туччи “Masterplan” киноны зураг авалтын үеэр Парисын нэгэн ресторанд бараг өдөр бүр хооллодог байжээ

22/10/2026
Кино Урлаг

“Dirty Dancing” киноны үргэлжлэлд Патрик Суэйзийг хиймэл оюун ухаанаар амилуулахгүй

22/10/2026
Кино Урлаг

“Задлаагүй захиа” кино олон улсын наадмын гранпри шагнал хүртлээ

22/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Жулия Стайлс Хит Лежерийн дурсгалд зориулан бүжиглэлээ

22/10/2026

Стэнли Туччи “Masterplan” киноны зураг авалтын үеэр Парисын нэгэн ресторанд бараг өдөр бүр хооллодог байжээ

22/10/2026

“Dirty Dancing” киноны үргэлжлэлд Патрик Суэйзийг хиймэл оюун ухаанаар амилуулахгүй

22/10/2026

Женна Ортега ган төмөр саваагаар урласан даашинзаар гоёжээ

22/10/2026

Маргааш “ИНЭЭМТГИЙ ХҮН”-тэй

22/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.