Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд жүжгийн зохиол бичих мастер сургалт үргэлжилж байна
Театр

Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд жүжгийн зохиол бичих мастер сургалт үргэлжилж байна

Урлаг Урлаг22/10/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Аравдугаар сарын 19-23-ны өдрүүдэд Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд Францын жүжгийн зохиолч, найруулагч Франсуаз До (Françoise Dô)-гийн удирдлага дор жүжгийн зохиол бичих мастер сургалт болж байна.

Франсуаз До нь Францын үндэсний драмын төв болох “Comédie de Saint-Étienne”-тэй хамтран ажилладаг Bleus et Ardoise театрын компанийн уран сайхны удирдагч бөгөөд “(LE) PLANCHE – Thinkfactory” цахим сэтгүүлийн редактор юм. Тэрбээр орчин үеийн жүжгийн зохиолын чиглэлээр туурвиж, хүмүүсийн харилцаа, нийгмийн зөрчил болон тайзны урлагаар хөндөн өгүүлэх олон талт сэдвийг уран бүтээлдээ тусгадаг.

Сургалтад Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн дэргэдэх залуучуудын “Про” театр болон Монголын Олон улсын театрын институтийн уран бүтээлчид хамрагдаж байна.

Тэд Францын жүжгийн зохиолчийн удирдлага дор уран бүтээлийн санаагаа боловсруулж, үйл явдлын өрнөлийг бүтээхээс эхлээд дүрүүдийн зан чанарыг тодорхойлох, зөрчлийг зангидах, харилцан яриаг боловсруулах хүртэлх жүжгийн зохиол туурвих үндсэн арга барилд суралцаж байна.

Төрсөн санаагаа хэрхэн бүрэн хэмжээний жүжгийн зохиол болгон хөгжүүлэх вэ? Үзэгчдэд үнэмшил төрүүлэх дүрүүдийг хэрхэн бүтээж, зохиогчийн санааг оновчтой илэрхийлэх үг хэллэгийг хэрхэн олох вэ? Дадлага ажилд тулгуурласан энэхүү сургалт нь оролцогчдод жүжгийн зохиолын зүй тогтлыг илүү гүнзгий ойлгож, тайзан дээр амилан үзэгчдэд хүрэх бүтээл хэрхэн төрдгийг танин мэдэх боломж олгож байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

“Нээлттэй тайз 90 хоног” хөтөлбөр үргэлжилж байна

22/10/2026
Театр Урлаг

ФОТО: “Валентин, Валентина хоёр” саунд драмаас

21/10/2026
Театр Урлаг

З.Баянзул: Барилгын ажлыг хойшлуулж болох ч хүүхдийн нас хэзээ ч хойшлохгүй, хүүхдийн нас хүлээхгүй

21/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Чин зүрхний дэлбээ” хамтарсан үзэсгэлэн аравдугаар сарын 24-нд нээлтээ хийнэ

22/10/2026

Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд жүжгийн зохиол бичих мастер сургалт үргэлжилж байна

22/10/2026

Дэлхийн соёлын голомтод “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэнг нээлээ

22/10/2026

“Нээлттэй тайз 90 хоног” хөтөлбөр үргэлжилж байна

22/10/2026

Шон “Дидди” Комбсыг өөр хорих ангид шилжүүлжээ

21/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.