Монголын Урлагийн Зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатар” олон улсын кино наадам (УБОУКН) аравдугаар сарын 16-22-ны өдрүүдэд болж өндөрлөлөө.
Тус олон улсын наадмын Монгол киноны уралдаант хэсэг буюу “Хангарди” шагнал гардуулах ёслол өчигдөр /2025.10.22/ болж, шилдгүүдийг тодрууллаа.
Шилдэг кино: Ч.Хоролдорж “Цагаан хадны өнгө”
Шилдэг найруулагч: Ж.Сэнгэдорж“Ханын зураач”
Шилдэг зохиол: Б.Гарамханд“Нийгмийн дайсан”
Шилдэг зураглаач: Ч.Хоролдорж “Цагаан хадны өнгө”
Шилдэг зураач: Б.Тэгшсүрэн “Ханын зураач”
Шилдэг хөгжмийн зохиолч: Гаэль Ракотондрабе “Цагаан хадны өнгө”
Үзэгчдийн нэрэмжит шагнал: Ч.Хоролдорж “Цагаан хадны өнгө” тус тус шилдгээр тодорч, “Хангарди” цомын эзэд боллоо.
18 дахь удаагаа болсон энэхүү наадам нь Монголын кино урлагийн салбар дахь олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, дэлхий дахинаа нэр хүндтэй Канн, Берлин, Торонто, Сандэнс наадмуудаас шагнал хүртсэн, албан ёсны хөтөлбөрт шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, улмаар кино уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилготой юм.


