Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Том Хэнкс 14 жилийн дараа Бродвейн тайзнаа эргэн ирнэ
Кино

Том Хэнкс 14 жилийн дараа Бродвейн тайзнаа эргэн ирнэ

Урлаг Урлаг25/10/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Холливудын нэрт жүжигчин Том Хэнкс 2027 оны намар “This World of Tomorrow” жүжгээр Бродвейн тайзнаа эргэн ирэхээр болжээ. Тэрбээр энэхүү цаг хугацаагаар аялах тухай романтик жүжгийн зохиолыг Жеймс Глоссмантай хамтран бичсэн байна.

Хоёр удаагийн “Оскар”-ын шагналт Том Хэнкс хамгийн сүүлд 2013 онд “Lucky Guy” жүжгээр Бродвейн тайзнаа тоглосноос хойш 14 жилийн дараа ийнхүү эргэн ирэх гэж байна. Тэрбээр шинэ бүтээлдээ “Тони” шагналт жүжигчин Келли О’Харатай хамтран тоглох бөгөөд найруулагчаар мөн “Тони” шагналын эзэн Кенни Леон ажиллана.

“This World of Tomorrow” жүжиг 2025 оны арваннэгдүгээр сард Нью-Йорк хотын “The Shed” театрын Гриффин театрт нээлтээ хийж, найман долоо хоногийн турш тасалбар нь бүрэн борлогдон тоглогджээ. Одоо уг бүтээлийг Бродвейн тайзнаа шилжүүлэн тоглуулахаар болсон бөгөөд тоглолт хязгаарлагдмал хугацаанд үргэлжлэх аж. Харин тоглолтын яг тов болон бусад жүжигчдийн нэрсийг хараахан зарлаагүй байна.

Жүжгийн үйл явдал XXI зууны сүүл үед амьдардаг, Берт Алленберри хэмээх ганцаардмал эрдэмтний тухай өгүүлнэ. Том Хэнксийн бүтээсэн Берт хайр дурлалыг эрэлхийлэн 1939 оны Нью-Йоркийн дэлхийн үзэсгэлэнгийн үе рүү цаг хугацаагаар аялж, тэнд Кармен хэмээх бүсгүйтэй учирдаг. Кармены дүрд Келли О’Хара тоглох бөгөөд тэдний хайр дурлалын түүхээр дамжуулан хүн хоорондын холбоо, үе үеийг холбох хайр сэтгэлийн хүчийг харуулах юм.

Уг жүжгийг Том Хэнксийн 2017 онд хэвлүүлсэн “Uncommon Type” богино өгүүллэгийн түүвэрт багтсан зохиолуудаас сэдэвлэн бүтээжээ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

ФОТО: “Сайн уу, амьдрал минь: Зүрх уучил” МУСК-ны нээлтээс

25/10/2026
Кино Урлаг

Жек О’Коннелл, Киллиан Мёрфи нар “A Quiet Place Part III” кинонд ах дүүсийн дүр бүтээнэ

24/10/2026
Кино Урлаг

Жаафар Жексон “Миний үүрэг бол дүрдээ бэлтгэлээ сайтар хангах” гэв

23/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Том Хэнкс 14 жилийн дараа Бродвейн тайзнаа эргэн ирнэ

25/10/2026

Эминемийн хуучин ажилтан нийтэд цацаагүй 20 гаруй дууг нь хулгайлж, задруулсан хэргээ хүлээжээ

25/10/2026

ФОТО: “Хайрын аялгуу” тоглолтоос

25/10/2026

“Өглөөний урлан” урлагийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ

25/10/2026

ФОТО: “Сайн уу, амьдрал минь: Зүрх уучил” МУСК-ны нээлтээс

25/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.