Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Эминемийн хуучин ажилтан нийтэд цацаагүй 20 гаруй дууг нь хулгайлж, задруулсан хэргээ хүлээжээ
Дуу хөгжим

Эминемийн хуучин ажилтан нийтэд цацаагүй 20 гаруй дууг нь хулгайлж, задруулсан хэргээ хүлээжээ

Урлаг Урлаг25/10/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Реппер Эминемийн хуучин ажилтан Жозеф Стрэнж түүний нийтэд хараахан цацагдаагүй 20 гаруй дууг хууль бусаар хуулбарлан, худалдаж, интернэтэд задруулсан хэрэгт буруугаа хүлээжээ. Түүнд таван жил хүртэлх хугацаагаар хорих ял оноох боломжтой байна.

АНУ-ын Хууль зүйн яамны мэдээлснээр, 48 настай Жозеф Стрэнж 2007–2021 онд Эминемийн Мичиган мужийн Ферндейл хотод байрлах дуу бичлэгийн студид ажиллаж байжээ. Тэрбээр студийн хөгжмийн файлуудыг хадгалах компьютерын системийг хариуцдаг байсан тул репперийн хараахан нийтэд хүргэх зөвшөөрөл өгөөгүй уран бүтээлүүдэд нэвтрэх боломжтой байв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар Стрэнж 2024 оны долоодугаар сараас наймдугаар сарын хооронд Эминемийн нийтэд цацаагүй хөгжмийн файлуудыг хуулбарлан, заримыг нь бусдад худалдсан нь тогтоогджээ. Тэрбээр эдгээр бүтээлээс нийт 50 мянга орчим ам.долларын ашиг олсон бөгөөд задруулсан дуунууд интернэт дэх стриминг платформуудад тархаж, найман сая гаруй удаа хандалт авсан байна.

Энэ хэрэг 2025 оны нэгдүгээр сард Эминемийн баг нийтэд цацагдаагүй хөгжмүүд нь интернэтэд тархсаныг илрүүлж, Холбооны мөрдөх товчоонд (FBI) мэдэгдсэнээр шалгагдаж эхэлжээ. Улмаар эрх баригчид Стрэнжийн гэрт нэгжлэг хийх үеэр задруулсан дуунуудын хуулбар бүхий хатуу дискүүд, Эминемийн гараар бичсэн тэмдэглэл болон дууны үгийн нооргуудыг олсон байна.

Хууль зүйн яамны тооцоолсноор, уг үйлдлээс үүдсэн хохирол дор хаяж 750 мянган ам.долларт хүрчээ. Эминемийн хэвлэлийн төлөөлөгч уг үйлдэл нь уран бүтээлчийн олон жилийн хөдөлмөр, бүтээлийн нууцлал болон зохиогчийн эрхэд ноцтой хохирол учруулсан гэж мэдэгдсэн байна.

Жозеф Стрэнж зохиогчийн эрхийг эрүүгийн журмаар зөрчсөн хэрэгт буруугаа хүлээсэн бөгөөд 2027 оны нэгдүгээр сарын 27-нд ял сонсохоор товлогджээ. Түүнд таван жил хүртэлх хугацаагаар хорих ял оноох боломжтой юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Жон Бон Жови дууны хөвчний асуудал нь улам хүндэрсэн үеийнхээ талаар ярьжээ

24/10/2026
Дуу хөгжим Урлаг

Майли Сайрус тоглолтынхоо шүүмжлэлд хариу барьж, хоёр дахь тоглолтоо цуцлах талаар бодож байснаа ярьжээ

23/10/2026
Дуу хөгжим Урлаг

Ардын жүжигчин С.Жавхлан “Самандын хүү” тоглолтоо толилуулна

22/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Эминемийн хуучин ажилтан нийтэд цацаагүй 20 гаруй дууг нь хулгайлж, задруулсан хэргээ хүлээжээ

25/10/2026

ФОТО: “Хайрын аялгуу” тоглолтоос

25/10/2026

“Өглөөний урлан” урлагийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ

25/10/2026

ФОТО: “Сайн уу, амьдрал минь: Зүрх уучил” МУСК-ны нээлтээс

25/10/2026

“Dance competition-2026” бүжгийн тэмцээний шилдгүүд тодорлоо

25/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.