Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Зурхай»Ордуудын энэ долоо хоногийн зурхай
Зурхай

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

Урлаг Урлаг26/10/2026Шинэчлэгдсэн:26/10/2026Сэтгэгдэл байхгүй15 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ордуудын энэ долоо хоног /2026.10.26-2026.11.01/-ийн зурхайг хүргэж байна.

ХОНЬ

Энэ долоо хоногт таны харилцаа холбоонд шинэ мэдрэмж ажиглагдаж магадгүй. Зарим тохиолдол таныг сэтгэлээр унагааж ч болох юм. Найз нараасаа бага зэрэг дэмжлэг туслалцаа авах хэрэгцээ үүснэ. Бизнесийн танилтайгаа холбогдоход онцгой хичээл зүтгэл гаргах хэрэгтэй болно. Хуучны танилуудтайгаа харилцаагаа сайжруулах замаар өөрийн мэргэжлийн ур чадвараа ашиглан цаашид хамтран ажиллах түншүүд холбогдоно. Таны мэдрэмж, зөн совин уулзалт хийх, олон хүнтэй харилцах зэрэгт тааламжтай нөлөөлнө. Таны зан байдал илүү мэдрэмжтэй байх бөгөөд хэлэх зүйлээ сэтгэлийн хөдөлгөөнтэй илэрхийлэх болно. Ямар нэгэн нууцлаг үйл ажиллагаа, гэрээ хэлэлцээрт оролцсоны хэрэггүй. Хувь заяа танд сорилт илгээнэ. Хойшлуулсан ажил, шийдээгүй асуудалдаа цаг гаргаж, багагүй хэмжээний мөнгө зарлагадаж магадгүй байна. Түншүүд эсвэл дайснуудын далд явуулга санхүүгийн алдагдалд оруулж мэднэ. Санхүүгийн талаар хамааралтай байдаг хүмүүстэйгээ маргалдаж болзошгүй байна. Өөрийн үйлдлийг сайн хяна. Долоо хоногийн сүүл үед хайртай хүнээ халамжлах нь таны сайн хийж чаддаг зүйлийн нэг бол яг одоо үүнийг хэрэгжүүл. Үр хүүхэддээ анхаарал халамж тавих хэрэгтэй байгааг сана. Зарим үед тэдэнд хүссэнээрээ байх боломж олгож, өөрсдийн төлөвлөснөө хэрэгжүүлэх эрх олго. Ажил төрлөө хоёрт тавьж, гэр бүлдээ санаачилгаа хандуул. Амар жимэр байж гэр орондоо эмх цэгцтэй байх нь таны цагийг хэмнэнэ. Танд үүнээс чухал зүйл байхгүй санагдана. Гэхдээ айлд зочлох урилгыг уриалагхан хүлээн ав. Аль болох хүмүүсийг өөртөө тат. Хурим хийхээр төлөвлөж буй залуу хосуудад найз нөхөд, гэр бүл тань тусална. Ирээдүйн амьдралаа төлөвлөхөд сайн үе.

ҮХЭР

Энэ долоо хоногт бусдад хүчтэй сэтгэгдэл төрүүлэх чадвартай байна. Олдсон боломжийг алдахгүйн тулд өөртөө итгэлтэй байдлаа хадгалж ухрахгүйгээр урагшил. Таны төрөлхийн авьяас чадвар хүмүүсийг гайхшируулах болно. Төлөвлөсөн ажил амжилт олж, үр дүн болон шагнал урамшуулал хүртсэн бол илүү тав тухыг мэдрэхийг хүснэ. Гэхдээ таны бодол санаа болон ажлын бүтээмжийг тасалдуулсан, анхаарал сарниулах хэд хэдэн зүйл хүлээж байна. Хэрэв та бясалгалаар хичээллэх юм бол өөрийн сэтгэлийн хөдлөл болон бодол санааг тогтвортой байлгаж чадна. Үргүй зардалд анхаарлаа хандуул. Зарлага тань ихсэж хяналтаас гарсан тул жолоо цулбуураа татах цаг болжээ. Мөн ойрын хүмүүсээсээ мөнгө зээлэхгүй байх нь ухаалаг алхам байх болно. Сайн үйлс хийх нь зөв алхам байх бөгөөд сэтгэл хангалуун байдал бий болно. Энэ үед шинэ асуудлын эхлэлийг тавихаас илүү дутуугаа нөхөх, дахин нэгдэх хэрэгтэй. Чөлөөтэй амьсгаа аваад хийж байгаа зүйлдээ анхаарлаа хандуулбал чухал ажил цагтаа амжих болно. Долоо хоногийн сүүл рүү өөрийн зорилгод бусдыг нийцүүлэх гэж бүү оролд. Харин бизнест хамгийн шударга, тэнцвэртэй талыг бариарай. Оюуны хөдөлмөр эрхлэх үедээ өөр зүйлд сатаарахаас болгоомжил. Чухал асуудал дээр өөрийн үзэл бодлыг хамгаалахыг хичээх нь танд хэцүү сорилт байх болно. Гэхдээ улс төрийн болон нийгмийн үйл явдалд оролцох нь шинэ замналаа эхлүүлэх боломжийг олгоно. Аялал зугаалга төлөвлөсөн бол хойшлуулах шаардлага гарна. Гэхдээ ажлаа хэт бодож, бодит үнэнээс зайлсхийхийн оронд амарч тайвширч эрч хүч олж ав. Эрч хүч тань дордсон мэт санагдаж магадгүй. Биеийн хүч шаардсан ажлаа түр хойш тавь. Хөрш айлууд болон найз нөхөдтэй холбоотой үйл ажиллагаа саадгүй явагдана.

ИХЭР

Энэ долоо хоногт ашигтай санал хүлээн авч магадгүй. Та өөрийн хүлээсэн үүрэг хариуцлагыг сайн бодолц. Мөн гадаад харилцаагаа сайжруулах алхам хайж олоорой. Та сайхан харагдаж, өөртөө итгэлтэй бөгөөд өндөр ёс суртахуунтай байвал их дэмжлэг авна. Эд хөрөнгөтэй холбоотой асуудал таны анхаарлыг татна. Та үл хөдлөх хөрөнгөө худалдан авах гэж байгаа бол үнийн хөөсрөл намдахыг хүлээхийг сануулж байна. Эс тэгвээс та нэлээд их мөнгө илүү зарцуулах магадлалтай байна. Хэрэв хөрөнгө оруулах гэж байгаа бол мэргэжлийн хүнээс зөвлөгөө ав. Зарим хүмүүс өөрийн чадвартаа эргэлзэх тул сурч мэдэхэд цаг гаргахыг эрхэмлэх болно. Хэрэв та өөрт тохирсон ажилд орох хүсэлтэй бол мэдлэг сайтай байх нь чухал болно. Өндөр албан тушаалтай хамаатан садан болон найздаа өөрийнхөө хэрэгцээтэй санал тавихаас бүү татгалз. Тэд танд туслахдаа таатай байх бөгөөд илүү бүтээлч харилцаа бий болох болно. Гэхдээ мөн буруу ойлголцол болон луйврын шинжтэй зүйлс гарч ирж болзошгүй тул та хууран мэхлэлт мөн шударга бус зүйлд сэрэмжтэй байгаарай. Ялангуяа аз үзсэн сугалаанд хожих нь юу л бол. Долоо хоногийн сүүл рүү гэр орноо засаж тохижуулах зорилгоор эд зүйл худалдан авахад таатай байна. Хэрвээ удаан хэрэглэсэн эд хөрөнгөө зарах болон шинэчлэхээр шийдсэн бол яг одоо өөрт тохирохыг хайж ол. Гэхдээ худалдаж авахаа яарч болохгүй. Ирээдүйн санхүүгийн эх үүсвэрийг бий болгох, тогтворжуулах тал дээр анхаарахад таатай байх болно. Таны бусадтай харилцах чадвар сайжрах бөгөөд найз нөхөд, ойр дотнын хүмүүстэйгээ сайтар ярилцахыг зөвлөж байна. Мөн ганцаар байх нь танд өөрийн алдааг олж харахад тустай. Ийм үед юу хийх нь чухал бус байж мэднэ. Энгийн байж цагийг ном уншиж, голын эргээр алхах зэргээр өнгөрөө. Гол оюун санаагаа цэгцэлж байж ажлын бүтээмжээ дээшлүүлнэ. Өөрийгөө шинэ өөрчлөлтөнд бэлтгэ.

МЭЛХИЙ

Энэ долоо хоногт хийхийг хүсдэг боловч төдийлөн цаг гаргадаггүй зүйлээ хий. Удаан хугацаанд хийгээгүй дуртай зүйлсээ хийж, өөрийгөө эрхлүүл. Тууштай бөгөөд зоригтой бай. Ойрын хугацаанд ажлын нөхцөл байдлаа өөрчилж магадгүй бөгөөд үр дүнтэй өөрчлөлт хийхийг хичээх бололтой. Зарим өөрчлөлтийн үр дүн мэдэгдэх бөгөөд зөв зүйлийг бий болгох хүсэл тань олны анхаарлыг татаж чадна. Эд хөрөнгө худалдан авах болон хөрөнгө оруулалтын уулзалт зохион байгуулахад таатай. Сонирхолтой хүмүүстэй уулзах бололтой. Энэ үед нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлэх боломж байна. Өөрийгөө урагшлуулахын тулд биеэ эерэг зүйлээр сэдэлжүүл. Уран бүтээл хийх болон нөлөөтэй төсөл дуусгах хэрэгтэй байгаа хүмүүст аз тохионо. Оюун ухаан болон уран бүтээлч байдал хосолж гайхамшигт зүйл болно. Харин зарим мэргэжлийн үйл ажиллагаа ба хувийн харьцаа тогтворгүй байна. Алдагдалд орж болзошгүй байгаа тул та болгоомжтой бай. Арилжаа наймааны ажилд идэвх бүү гарга. Хэчнээн их хүчин чармайлт гаргасан ч саадыг даван туулж чадахгүй байх. Сэтгэл санааны байдлаас болж нойр муудаж толгой өвдөх магадлалтай. Ажил хэрэг эсвэл албаны үүрэг дээд зэргийн төвлөрөл, зохион байгуулалттай байхыг шаардаж байна. Хуучин алдаагаа засах хэрэгтэй болно. Долоо хоногийн сүүл рүү ихэнх хүмүүс өрсөлдөөн тэмцэлд оролцоход бэлэн байна. Гэхдээ нөхөрсөг найрсаг хэв маягийг илүүд үз. Хэрвээ чухал шийдвэр гаргах бол дотоод хүнтэйгээ ярилц. Шаардлагатай гэж үзвэл л бусдаас тусламж дэмжлэг ав. Янз бүрээр хичээсний эцэст амжилтад хүрэх бөгөөд хэтэрхий амар аргыг бүү сонгоорой. Од эрхсийн нөлөөгөөр санхүүгийн байдал сайжирна. Яг одоо та зөв зам дээрээ зогсож байгаа тул зорилгынхоо төлөө эцсийг нь хүртэл тэмц. Таны оюун санааны чадамж их байна. Карьераа өсгөхийг хүсвэл энэхүү эрч хүчийг илүү шинэ зүйлд зарцуул. Өөрийгөө хөгжүүлэх ямар ч төрлийн үйл ажиллагаа ашигтай байх болно.

АРСЛАН

Энэ долоо хоногт таны орлого эд баялаг бүтээх үнэ цэнтэй байна. Санаачилж эхлүүлсэн ажил таны ирээдүйд ашиг орлого авчрах гайхалтай боломж байна. Мөн өнгөрсөнд хийсэн ажлынхаа үр шимийг хүртэх болно. Олсон мөнгөө хэрхэн зарцуулах талаар сайн анхаар. Энэ үед үнэтэй худалдан авалт хийх гэж байгаа бол санхүүд дарамт үүсэж магадгүй. Хүссэн нэр төр, зорилгодоо хүрэхийн тулд нэлээн идэвхтэй байна. Ажил хэрэгт эерэг энерги урсан орохын зэрэгцээ өөрийн тань аюулгүй, тогтвортой байдлыг өсгөн нэмэгдүүлэх бусад үйл ажиллагаанууд үргэлжлэх болно. Та эрх мэдэлтэй, нөлөө бүхий хүмүүстэй санал солилцох бололтой. Хэтэрхий бага эсвэл бүр хэрэгцээгүй их мэдээлэлтэй байдгаас асуудлын голыг харж чаддаггүй байж болох юм. Романтик хайр дурлал, сэтгэл татам байдал, сексийн идэвх өсөхөд од эрхэс нөлөөлнө. Ганц бие эрчүүд янаг амрагийн адал явдалтай учирч, цагийг хөгжилтэй өнгөрүүлнэ. Долоо хоногийн сүүл рүү адал явдал хөөцөлдвөл хувь заяанд гэнэтийн эргэлт гарах магадлалтай. Гол зүйл дээрээ анхаарлаа хандуулж жижиг сажиг зүйлд анхаарлаа бүү сарниул. Ажил хэргийн харилцаа зарим өөрчлөлтийг хийхийг шаардаж магадгүй. Мэргэжлийн хүний зөвлөгөө хамгийн чухал үе гэдгийг санаарай. Гэр бүлийн гишүүдтэйгээ хөрөнгө мөнгө болон санхүүгийн байдлаа баталгаажуулахын тулд зөвшилц. Хүүхдүүд чинь магадгүй хэрэгцээгээ хэлж болох юм. Та түүнийг биелүүлэх хэрэгтэй. Өөрийн орлогын тодорхой хувийг гэр бүлдээ зориулж хэвш. Үр хүүхдүүддээ анхаарал тавь. Биеийн хүчний ажил тийм ч таатай бус тул чөлөөт цаг гарган үр хүүхдүүдээ аль болох эрүүл агаарт байлга. Учир нь тэдний биеийн дархлааг сайн байлгах шаардлагатай үе ирж байна.

ОХИН

Энэ долоо хоногт амьсгаа авч жаахан амарч болох ч бизнесийн ямар ч үйл ажиллагаанд бэлэн байгаарай. Гарын үсэг зурахаас өмнө бизнесийн хамтран ажиллах бүх баримт бичгээ нягталж үзэж, хуульд харшлах зүйл байгаа эсэхийг сайн хяна. Чухал уулзалт цуцлагдаж мэдэх ч үүнд ихээхэн ач холбогдол өгөөд хэрэггүй. Үйл хөдлөл хийхээсээ өмнө сайн бодох нь чухал. Ялангуяа мөнгө, эд хөрөнгөтэй холбоотой асуудал дээр анхаар. Алсын аялал эсвэл гадаад түншүүдтэйгээ хамтран хийж буй ажлууд чухлаар тавигдана. Өөрийнхөө мэдрэмжийг утга учиртай илэрхийлэх нь танд их тустай байх болно. Олон хүмүүсийн дотор даруу төлөв байхгүй бол нэр төрд халгаатай байна. Хэлэх үгээ сайн цэнэ. Хүмүүстэй итгэлцэл үүсгэж байж урагшилж чадна. Хүмүүс таны авьяас чадварыг сайнаар үнэлэх бололтой. Таны бүтээлч санаа чөлөөтэй оргилж байх үе бөгөөд нөлөө бүхий хүмүүс таныг шинэлэг зүйлд хувь нэмрээ оруулахыг хүсэж, санал тавих магадлалтай. Санхүүгийн гэнэтийн ашиг олж, мөнгөн хөрөнгө нэлээд нэмэгдэх бололтой. Чухал бизнесийн уулзалт дээр хэрэгтэй зүйлсээ бүгдийг төлөвлөсөн байхыг хичээ. Энэ үед хоёр тал хүссэн хариултаа авч чадсан эсэхийг заавал тодруулж, ойлголцол үүсгэхэд цаг зав гарга. Ингэж байж үр дүн сайн гарч, цаашдаа ч хамтран ажиллах итгэлийг бусдад төрүүлнэ. Долоо хоногийн сүүл рүү шагнал урамшуулал хүртэж ч магадгүй байна. Аливааг шинээр эхлэхэд тохиромжтой. Хүсэж мөрөөдөж байсан ажилдаа орохоор өргөдөл гаргах эсвэл албан тушаал ахих болон өндөр цалинтай ажлын нөхцөл шаардах зэрэгт санаачилга гарга. Таны чармайлтын үр дүнд талархал ирэх болно. Гэр бүлийн уур амьсгалыг сайжруулах цаг. Гэрийн тав тухтай байдлыг нэмэгдүүлэх санааг та амархан олно. Бүтээлч сэтгэхүй болон зохион байгуулах ур чадвар бүхэлдээ үүнтэй холбоотой байна. Харин зарим үйл ажиллагаа тодорхойгүй байх тул болгоомжтой байх хэрэгтэй.

ЖИНЛҮҮР

Энэ долоо хоногт хүндхэн шийдвэр гаргах ёстой болсноор таны муу зан чанар тодрон гарч ирэх болно. Харин та сайн үйлсийн төлөө мөнгө хандивлаж байгаа бол энэ гайхалтай зан чанараараа бусдын хайр хүндэтгэлийг татаж, олны дунд нэр хүндтэй байх ч боломж гарна. Хэт их дарамт таны хүүхэд насны зарим таагүй дурсамжийг сэргээх бөгөөд өөрийгөө хэт хүчлэх хэрэггүй. Зарим асуудлаар гэр бүлийн яриа тийм ч таатай байхгүй бололтой. Өөрийнхөө бодлыг хэлж болох ч маргалдах хэрэггүй. Амьдралыг шийдвэрлэх мөч ирж болзошгүй. Зөвхөн мөнгө, эд баялгийн араас хөөцөлдөхөө больж зүрх сэтгэлийн дуудлагаа илүү сайн сонс. Хийх хэрэгтэй гэсэн зүйлээ л төлөвлө. Хэт хөөрөгдсөн мэдээллээс болгоомжтой бай. Өөрийн хийж чадахаас илүү ихийг амлахгүй байхыг хичээ. Олон хүнтэй харилцах нь танд бага зэрэг стресс нэмнэ. Ямар нэг арилжаа наймаа шударга явагдаж байгаа эсэхийг анхаарахгүй бол асуудал гарч ирэх болно. Дэмий болчимгүй зүйлд мөнгө үрэх байдал ч гарч магадгүй тул болгоомжтой бай. Сэтгэл санааны байдал, өөрийн мэдрэмжээ үл ойшоох хэрэггүй. Таны хайртай хүн эмзэг байх тул гоморхсон зан гаргаж магадгүй. Үүнд сэтгэлийн хөдөлгөөнөөр хандаад хэрэггүй. Долоо хоногийн сүүл рүү зарим хөрөнгө оруулалт санаснаар тань бус, ашиггүй байгаа бол өөр арга замыг хайгаарай. Энэ үед өөрийн ургуулан бодох чадвараа чөлөөтэй байлга. Чөлөөт цаг гарвал сайхан амрахыг хичээ. Найзуудтайгаа хөгжилтэй хошин яриа өрнүүлж сүүлийн үеийн асуудлаа идэвхтэйгээр хэлэлцэх болно. Зарим нэгэн зүйлүүд төлөвлөгөөнөөс гажиж магадгүй. Гэнэтийн эрсдэлтэй үйлдлээс зайлсхий. Мөрийтэй тоглоомноос хол байгаарай. Тайван уур амьсгал цаг өнгөрөх тусам ихсэх учраас дотоод сэтгэлдээ амар амгалан байдал үүсгэх нь ухаалаг хэрэг байна.

ХИЛЭНЦ

Энэ долоо хоногт гаднын мэдээлэлд хууран мэхлэлт гарах учир болгоомжтой бай. Буруу ойлголцол үүсэж болзошгүй тул хүмүүсийн юу хүсээд байгааг ойлгохгүй байвал илүү мэдрэмжтэй байх хэрэгтэй. Сэтгэлийн хөдөлгөөнөөр ярвигтай асуудалтай орооцолдохоос зайлсхий. Залуу хүмүүст илүү туршлагатай хүний нөмөр нөөлөг хэрэг болох үе. Одоогийн ажилдаа сэтгэл хангалуун бус хүмүүс өөрийн амьдралыг шинэчилж, сэтгэл ханамж авчирч чадах ажил хайна. Ямар нэгэн зүйлд анхаарлаа хандуулах эсвэл техник хэрэгсэл засварлах шаардлага гарна. Бодож төлөвлөсөн зүйлүүд өөрчлөгдөж, өдөр тутмын үйл ажиллагаанд бэрхшээл учирна. Ирээдүйд таныг амжилт хүлээж байгаа гэдэгт итгэ. Аяндаа сайхан боломж гарч ирнэ. Харин олдсон боломжийг алдалгүй ашигла. Гэхдээ өөрийн хүч бололцоо хязгаартай гэдгийг сана. Худал хуурмаг хандлага гарч болох тул эрүүл ухаандаа найдах хэрэгтэй. Цагийг сайхан өнгөрөөх гэсэн хүсэл сул тал болон хэтрэх хандлагатай байна. Од эрхсийн нөлөө тогтворгүй байх тул өөрийн аюулгүй байдал, эрүүл мэнддээ анхаарах нь зүйтэй. Тэвчээргүй байдал эрсдэлийг дагуулж болзошгүй юм. Та хийх гэж буй зүйлийнхээ гарах үр дүнг тооцоолж чадахгүй бол санхүүгийн алдагдалд мэднэ. Долоо хоногийн сүүл рүү зарим хүмүүс төрийн байгууллагын төлөөлөгчидтэй муудалцахаас зайлсхий. Ажил хэргийн асуудалд сайн найзынхаа зөвлөгөөг авч үзвэл амжилтад хүрэх магадлалтай. Таны найз нөхөд мөн хайртай хүн хэцүү байдлаас гарахад туслана. Архаг өвчнүүд сэдэрч болзошгүй. Алсын ирээдүйгээ төлөвлөх гээд хэрэггүй сайн амарч ав. Таны сэтгэл санааны байдал гэр бүлийн таатай уур амьсгалыг эвдэх бололтой. Түр зуурын сэтгэл хөдлөлөө барих хэрэгтэй. Од эрхсийн эсрэг тэсрэг нөлөөлөл энэ өдрийг хайртай хосуудын хувьд таагүй болгоно. Элдэв зөрчил гаргахгүйн тулд дотнын харьцаандаа илэн далангүй, үнэнч шударга байх шаардлагатай.

НУМ

Энэ долоо хоногт бизнесийн хамтрагч нартаа анхаарлаа хандуулж, гэрээ хэлэлцээрийн шинэ арга замуудыг бодож ол. Санхүүгийн асуудал хөнгөрч, хөрөнгө оруулалт үр ашгаа өгнө. Хамтын ажиллагаанд оролцоход тааламжтай байх болно. Шинэ албан тушаалд очих эсвэл цалин нэмэгдэх зам тавигдах болно. Уулзалт, олон нийтийг хамарсан үйл ажиллагаан дээр эрдэм мэдлэг сайтай хүнтэй уулзах нь амжилтад хүрэх эерэг тохиол болно. Санасан төлөвлөгөөнүүдээ бодит байдалд хэрэгжүүлэх сайхан боломж гарч ирнэ.Та ижил үзэл бодол, хүсэл зорилготой хүмүүстэй уулзалт зөвлөгөөн хийх хэрэгтэй. Өөрийн гадаад үзэмжид анхаарал тавих нь таны төсвийг багасгана. Гэхдээ энэ нь танд сайн өөрчлөлтийг авчрах боломжтой. Од эрхэс харилцаа холбоонд нөлөөлнө. Таныг утасны дуудлагууд, гэнэтийн уулзалт улам завгүй болгоно. Хэсэг хугацаанд холбоо тасраад байсан найзтайгаа дахин учирч, холбоогоо сэргээнэ. Эцэг эх нумынхан үр хүүхэдтэйгээ холбоотой үйл ажиллагаанд оролцохдоо дуртай байх болно. Долоо хоногийн сүүл рүү таныг сэтгэл догдлуулсан романтик үйл явдал хүлээж байна. Хайр таны эргэн тойронд байгаа учраас гэнэтийн урилга таатай уулзалтын саналыг хүлээн авах нь таны нүүрэнд инээмсэглэлийг бэлэглэх болно. Таны энэрэнгүй сэтгэл, өгөөмөр зан бусдыг баярлуулах болно. Гэр бүлээрээ зугаалах нь цагийг үр дүнтэй өнгөрөөх сайхан арга зам байх болно. Аялал зугаалгаар явах боломж тохиолдоно. Хэрэгтэй аяллаа санхүүгийн асуудлаас болж хойшлуулах хэрэггүй. Та адал явдалд маш их дуртай бол энэ боломжийг яасан ч алдаж болохгүй.

МАТАР

Энэ долоо хоногт толгой өвтгөсөн асуудал гарч ирж, таны хүч тэнхээг сулруулна. Энэ үед тэвчээртэй байдал л танд тусална. Амьдралыг илүү цог хийморьтой болгох мөрөөдөл хэрэгтэй байна. Хэрвээ та өөрчлөлт хийхээр шийдсэн бол түүндээ өөрийгөө бүрэн зориул. Амаргүй шийдвэр гаргах шаардлага гарна. Харин та бусдад таалагдах гэж хамаг бүхнээ зориулж байгаа бол өөртөө илүү их ачаа нэмж байна гэсэн үг. Таны хувьд чухал хүмүүс ажил дээрээ асуудалтай тулгарч, дэмжлэг үзүүлэх хэрэгтэй болно. Санхүүгийн нөхцөл байдалдаа анхаарал хандуулснаар шийдэл олж чадна. Хамт ажиллагсадтайгаа мэдрэмжтэй бөгөөд нигүүлсэнгүй сэтгэлээр хандах юм бол ажилд ахиц гарах болно. Багаар ажиллах нь чухал гэдгийг хэн нэгэн танд сануулах болно. Шүүмжлэлийг бүтээлч талаас нь хүлээн ав. Анхаарал төвлөрүүлэх чадвар чинь тааруухан байх учраас хянамгай шийдвэр гаргах шаардлагатай ажлаа хойшлуулах нь зүйтэй. Залуу хүмүүс илүү өндөр боловсрол эзэмших болон сайн амьдралын боломж олж авахын тулд гадаад руу явахыг хүснэ. Хэрвээ та сургалтын тэтгэлэг хөөцөлдөх гэж байгаа бол эерэг мэдээ сонсоно гэдэгтээ найдаж болно. Гадаадын виз авах хүсэлт гаргахад тохиромжтой цаг үе. Долоо хоногийн сүүл рүү шаргуу хөдөлмөрлөх шаардлага байсан ч өөрийгөө гаргуунд гаргах хэрэггүй. Гэр бүлийн гишүүн эсвэл дотно найз нартаа цаг гаргавал тэд баярлах болно. Зарим гэрээ хэлэлцээрээ хэд хоногоор түр хойшлуулахыг зөвлөе. Ихэнх хүмүүс амралт зугаалгын талаар бодож байна. Уран бүтээл хийх хүслийг таны урлагийн мэдрэмж зөвшөөрнө. Зөвхөн зөв гэж бодсон зүйлээ хий. Маш их сэтгэлийн хөдлөлтэй байна. Өвөрмөц зүйлийг эрж хайна. Хүүхдүүдээ анхааралдаа авч тус дэм бол. Харин настнууд танд үнэтэй зөвлөгөөг өгч чадах тул ахмад хүмүүсээсээ тусламж дэмжлэг авах нь зөв шийдэл байх болно.

ХУМХ

Энэ долоо хоног төлөвлөгөө гаргахад эерэг цаг хугацаа байх бөгөөд бичиг цаасны ажил эсвэл шинэ ажилд төвлөрөхөд тустай. Ойр дотнынхонтой харилцах мөн шинэ төлөвлөгөө, стратеги хэлэлцэхэд үр дүнтэй. Манлайлал, зориг тэвчээр, биеэ даасан байдал болон өөртөө анхаарал тавих зэргээс нэрд гарах боломж гарч ирнэ. Таны туршлага бусдыг гайхшируулж болно. Үр ашигтай ажил хийх хүсэл төрөх ба та өөрчлөлт хийх болно. Хэрэгтэй зээлээ авах болон дээд албан тушаалд байгаа эрх мэдэл бүхий хүмүүсээс тусламж хүсэхэд тохиромжтой үе. Эрдэм шинжилгээний ажил эсвэл ямар нэгэн сургалтын үйл ажиллагаанд оролцож, өөрийн сонирхож буй сэдвээр шинэ мэдээлэл олох болно. Мэдээллийн хэрэгслүүдийн тэнцвэргүй байдлаас ялихгүй будлиан, буруу ойлголцол гарч болзошгүй. Тулгарсан асуудалд сайн бэлдэж, ойлгомжтой шийдвэр гаргах хэрэгтэй. Од эрхэс таны янаг амрагийн харилцаанд эрч хүчтэй мэдрэмж илгээх болно. Амьдралд тань онцгой ач холбогдолтой үйл ажиллагаа болж болзошгүй. Залуу хүмүүс гэр бүл болох шийдвэр гаргаж магадгүй. Долоо хоногийн сүүл рүү шинэ найз нөхөдтэй болох чадвар сайн байх тул энэ үе бол шинэ бүлэглэл, нийгэмлэгт нэгдэж ороход тохиромжтой үе. Өөрт хэрэгтэй мэдээллээ цуглуулах боломж нэмэгдэнэ. Сургалт семинар зэрэг ажиллагаа зохион байгуулагчдын хувьд асуудалгүй болж өнгөрнө. Олон нийтийн арга хэмжээн дээр биеэ хэрхэн авч явах талаар мэргэжлийн хүмүүсээс сургалт аваарай. Од эрхсийн байрлал таны хувийн амьдралд таатай нөлөө үзүүлнэ. Энэ мөчийг алдахгүй байхыг хичээгээрэй. Таны зорилгодоо тууштай байдал, сэтгэл хөдлөлтэй зан чанар хайрын харилцаанд нааштай уур амьсгалыг бүрдүүлнэ. Магадгүй хуучин хайртайгаа харилцаагаа сэргээж ч болзошгүй. Хосууд хоёулхнаа цагаа өнгөрүүл. Хайртай хүнээ сонсох нь үнэхээр чухал гэдгийг та ойлгох болно.

ЗАГАС

Энэ долоо хоногт чухал бизнесийн харилцаанд хуулийн дагуу л оролц. Багийн нэгэн хэсэг, бүрэлдэхүүн нь байх хэрэгтэй бөгөөд зорилгоосоо ухрах хэрэггүй. Хэрвээ та их хэмжээний урамшуулал авсан бол энэ мөнгө орж ирснээсээ хурдан үрэгдэх төлөвтэй байна. Орлого тань хүрэлцэхгүй гэж бодож байгаа бол одоо шинээр сэтгэж, бүтээлч чадвараар үйл явцыг сайн харж мөнгө ол. Мөн зардлаа багасгах нь таны мөнгийг хэмнэж чадна. Нөлөө бүхий мэргэжилтэнтэй хийх уулзалт төлөвлөгөөний хамгийн эхэнд бичигдэнэ. Төлөвлөгдсөн арга хэмжээндээ оролцож, сурч хөгжихийг хичээ. Санхүүгийн найдваргүй хүйтэн хөндий байдал маргаан үүсгэж болзошгүй. Хөрөнгө мөнгөний асуудалд аль болох бодитоор хандаарай. Мөнгөний талаар хэт их бодох нь таатай уур амьсгалыг эвдэхэд хүргэнэ. Ямар нэг санхүүгийн хэлэлцээр хийх гэж байгаа бол бага зэрэг болгоомжтой байхад илүүдэхгүй. Долоо хоногийн сүүл рүү уран бүтээлч оролдлого үр дүнгээ өгч магадгүй тул ойртож ирж буй боломжийг хойш тавих хэрэггүй. Амьдралд материаллаг эх үүсвэрээс илүү эрүүл мэнд чухал гэдгийг ойлгох болно. Танд ердийнхөөс илүү амралт дутагдаж байж магадгүй. хосууд бие биедээ зовлон жаргалаа хуваалцаж, сайн ойлголцох бололтой. Одоогийн нөхцөлд ойр дотны хүмүүстэйгээ байхыг хамгийн эхэнд хүснэ. Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ ирээдүйн боловсролын талаар санал хуваагдаж магадгүй. Хайрын эрэлд гарсан хүмүүс санамсаргүйгээр сэтгэл татам хэн нэгэнтэй учирна. Гэнэтийн уулзалт хэн хэнийх нь сэтгэлд оч харвуулах бололтой. Ганц бие эрчүүд сэтгэлээ онгойлгох хүнтэй харилцаа тогтоох хэрэгтэй.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Зурхай Урлаг

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

19/10/2026
Зурхай Урлаг

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

12/10/2026
Зурхай Урлаг

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

05/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

26/10/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

26/10/2026

Мартин Скорсезийн шинэ кинонд Леонардо ДиКаприо, Женнифер Лоуренс, Чарли XCX нар тоглоно

25/10/2026

Том Хэнкс 14 жилийн дараа Бродвейн тайзнаа эргэн ирнэ

25/10/2026

Эминемийн хуучин ажилтан нийтэд цацаагүй 20 гаруй дууг нь хулгайлж, задруулсан хэргээ хүлээжээ

25/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.