Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Язгуур урлаг»“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав
Язгуур урлаг

“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

Урлаг Урлаг26/10/2026Шинэчлэгдсэн:26/10/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд “Монголын сайхан орон” хүндэтгэлийн тоглолтыг аравдугаар сарын 23-ны өдөр тус улсын Хельсинки Их сургуулийн Их танхимд толилууллаа.

Тоглолтыг Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан, Бүгд Найрамдах Финланд Улсын Боловсрол, соёлын яамны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Юха Ринтамаки нар нээж, энэхүү үйл явдал нь хоёр орны соёлын харилцаа, ард иргэд хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэв.

Түүнчлэн Монгол орон, монголчуудтай холбоотой судалгаа, захидал харилцаа, архивын үнэт баримтыг Хельсинки Их сургууль нь хадгалж ирсэн түүхийн нандин холбоотой бөгөөд өнөөдөр ЮНЕСКО-гийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт”-д бүртгэгдсэн морин хуур, хөөмий зэрэг монголын үндэсний урлаг, дэлхийн сонгодог, орчин үеийн бүтээл, Финландын ард түмний бахархалт ая дууг уг хүндэтгэлийн тоглолтод сорчлон багтааж, морин хуурын эгшиг, уртын дууны уужим аялгууг энэ танхимд эгшиглүүлсэн нь хоёр орны найрсаг харилцаа, соёлын солилцоог өргөжүүлэх, түүхэн замналын үргэлжлэлийг бэлгэдсэн онцлох үйл явдал боллоо.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Язгуур урлаг Урлаг

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт Берлинд боллоо

23/10/2026
Язгуур урлаг Урлаг

Ардын жүжигчин, уртын дуучин Ш.Чимэдцэеэ: Бид өөрсдөө нөөцгүй, үндэсний урлаг соёлын ойлголтгүй, өв соёлгүй үндэстэн биш шүү

22/10/2026
Язгуур урлаг Урлаг

Уртын дуучин З.Эрдэнэ-Очир анхны тоглолтоо хийнэ

14/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр домогт “Харанга” хамтлагийн 37 жилийн ойн өдөр

26/10/2026

“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

26/10/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

26/10/2026

Мартин Скорсезийн шинэ кинонд Леонардо ДиКаприо, Женнифер Лоуренс, Чарли XCX нар тоглоно

25/10/2026

Том Хэнкс 14 жилийн дараа Бродвейн тайзнаа эргэн ирнэ

25/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.