Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Өнөөдөр домогт “Харанга” хамтлагийн 37 жилийн ойн өдөр
Дуу хөгжим

Өнөөдөр домогт “Харанга” хамтлагийн 37 жилийн ойн өдөр

Урлаг Урлаг26/10/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хөгжимд дурласан хөвгүүдийн 1975 онд ярилцсан мөрөөдөл 1989 онд “Харанга”-ын их нүргээн болон он цаг, орон зайг туулан цуурайтсаар 37 жил боллоо.

1989 оны аравдугаар сарын 26-ны энэ өдөр анхны “Амьдрал” тоглолтоо Улсын драмын театрын тайзнаа хийснээс хойш 37 жил рокоор амьсгалжээ.

Төрийн соёрхолт, Монголын орчин үеийн хөгжмийн домогт “Харанга” хамтлагийн 37 жилийн ой өнөөдөр тохиож байна.

“Харанга” хамтлаг 37 жилийн өмнө хамтлагийн ахлагч Ц.Энхманлайн санаачилгаар үүсэн байгуулагдаж, Гавьяат жүжигчин Ц.Энхманлай /хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, дуучин, агсан/, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат /аргил гитарчин, дуучин/, Гавьяат жүжигчин Х.Лхагвасүрэн /гоцлол дуучин/, Урлагийн гавьяат зүтгэлтэн Я.Одсүрэн /хэмнэлт гитарчин, арын хоолой/, Гавьяат жүжигчин Н.Пүрэвдаш /бөмбөрчин, цохилуур хөгжимчин/ нарын бүрэлдэхүүнтэй уран бүтээлээ туурвиж иржээ.

Тус хамтлаг 1997 онд “Эрин зууны хөг”, “Best of Haranga”, 2000 онд “Бодлын тэнгис,” 2003 онд “Ертөнцийн өнгө”, 2007 онд “Special Edition Gold”, 2017 онд “Амьдрал-2” амьд цомог цомгууд гаргаж, сонсогч фенүүддээ бэлэг барьж байсан бол 1989 онд ”Амьдрал”, 1991 онд “Дэлхий ертөнц”, 1993 онд “Миний рок”, 1994 онд “Харанга” хамтлагийн таван жилийн ойн тоглолтууд, 1995 онд “Тэртээх өдрүүд”, 1998 онд ”Эрин зууны хөг”, 1999 онд “Сэтгэлд шингэсэн дуунууд”, 1999 онд “Харанга” хамтлагийн 10 жилийн ойн тоглолт, 2003 онд “Ертөнцийн өнгө” тоглолт, 2004 онд Харанга хамтлагийн Харангын 15 жилийн ойн тоглолт, 2009 онд Харанга хамтлагийн 20 жилийн ойн тоглолтууд, 2011 онд “Амьдрал 2”, 2013-2014 онд Харанга хамтлагийн 25 жилийн ойн тоглолтууд, 2016 онд “Улаанбаатарын үдэш” – Үндэсний их баяр наадмын тоглолт , 2016 онд “Алдрын од” хүндэтгэлийн тоглолт, 2018 онд “Хайрла…”, 2019 онд хамтлагийн 30 жилийн ойд зориулсан “Замд гаръя”, 2022 онд “Legendary HARANGA: Greatest hits”, 2024 онд “Амьдрал” амьд хөгжмийн наадам, 2026 онд “Уянгалан дуулагч гитар” тоглолтыг тус тус хийж байв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Эминемийн хуучин ажилтан нийтэд цацаагүй 20 гаруй дууг нь хулгайлж, задруулсан хэргээ хүлээжээ

25/10/2026
Дуу хөгжим Урлаг

Жон Бон Жови дууны хөвчний асуудал нь улам хүндэрсэн үеийнхээ талаар ярьжээ

24/10/2026
Дуу хөгжим Урлаг

Майли Сайрус тоглолтынхоо шүүмжлэлд хариу барьж, хоёр дахь тоглолтоо цуцлах талаар бодож байснаа ярьжээ

23/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр домогт “Харанга” хамтлагийн 37 жилийн ойн өдөр

26/10/2026

“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

26/10/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

26/10/2026

Мартин Скорсезийн шинэ кинонд Леонардо ДиКаприо, Женнифер Лоуренс, Чарли XCX нар тоглоно

25/10/2026

Том Хэнкс 14 жилийн дараа Бродвейн тайзнаа эргэн ирнэ

25/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.