Холливудын тулаант киноны од, өдгөө 74 настай Ирландын жүжигчин Лиам Нисон шинэ тулаант триллер болох “The Mongoose” кинонд гол дүр бүтээжээ. Тэрбээр уг бүтээлд цагдаагаас зугтан, улс орон даяар өндөр хурдтай давхих байлдааны туршлагатай ахмад дайчин Райан “Фанг” Фланаганы дүрд тоглосон.
“The Mongoose” кино нь Нисонтой 30 орчим төсөл дээр хамтран ажилласан Марк Ванселовын найруулагчийн анхны бүрэн хэмжээний уран сайхны кино юм. Тэрбээр өмнө нь Нисоны тулааны хөдөлгөөний найруулга болон каскадёрын ажлуудад оролцож байжээ.
Ванселовын тайлбарласнаар, зарим зураг авалтын үеэр Нисон хөдөлж буй автомашины дотор жүжиглэх шаардлагатай байсан бол машиныг дээврээс нь удирдаж буй мэргэжлийн жолооч жолооддог байв. Жүжигчин камерын өмнө дүрээ бүтээхийн зэрэгцээ өөрийн удирдлагаас гадуур хөдөлж буй машин дотор байх нь түүнд амаргүй байсан аж.
Нисон каскадёрын багтаа итгэж байснаа онцолж, мөн нисдэг тэрэг болон өндөр хурдтай автомашин оролцсон түгшүүртэй үзэгдлүүд кинонд багтсан тухай дурджээ.
“The Mongoose” кино өнөөдөр /2026.10.30/-өөс кино театруудаар гарч эхэлжээ.

