Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Top Gun”, “Alien” киноны од Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
Кино

“Top Gun”, “Alien” киноны од Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ

Урлаг Урлаг01/11/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Холливудын нэрт жүжигчин Том Скерритт 93 насандаа байгалийн жамаар таалал төгсжээ. Түүний гэр бүл жүжигчнийг 2026 оны аравдугаар сарын 21-нд нас барсныг баталсан байна.

Түүний гэр бүлийнхэн “Түүнийг дэлхий нийт жүжигчний гайхалтай карьераар нь мэддэг байсан бол бид хошин зан, сониуч зан, ухаалаг байдал, өгөөмөр сэтгэл, хайр халамжаар нь дурсах болно” гэжээ.

Том Скерритт 1933 оны наймдугаар сарын 25-нд АНУ-ын Мичиган мужийн Детройт хотод төрсөн. Тэрбээр ахлах сургуулиа төгсөөд АНУ-ын Агаарын цэргийн хүчинд дөрвөн жил алба хаасны дараа жүжигчний мэргэжлийг сонгож, кино урлагт хөл тавьсан юм. Түүний дэлгэцийн карьер 1962 онд “War Hunt” киногоор эхэлжээ.

Жүжигчин 1970-аад оноос кино, телевизийн олон бүтээлд дүр бүтээж, 1979 оны “Alien” шинжлэх ухааны уран зөгнөлт кинонд сансрын хөлгийн ахмад Далласын дүрээр үзэгчдийн танил болсон. Харин 1986 оны “Top Gun” кинонд АНУ-ын Тэнгисийн цэргийн нисгэгчдийн сургуульд багшилдаг Майк “Viper” Меткалфын дүрийг бүтээж, Том Крузын тоглосон Маверикийн дүрийн зөвлөгчөөр гардаг.

Түүний карьерын бас нэгэн онцлох бүтээл бол “Picket Fences” телевизийн олон ангит кино байв. Скерритт уг цувралд жижиг хотын шериф Жимми Брокын дүрийг бүтээж, 1993 онд драмын цувралын шилдэг гол дүрийн жүжигчний төрөлд “Эмми” шагнал хүртжээ. Мөн “The Turning Point”, “Steel Magnolias”, “A River Runs Through It”, “Contact” зэрэг кинонд тоглосон байна.

Скерритт жүжигчний ажлаас гадна залуу уран бүтээлчдийг дэмжих, ахмад дайчдад туслах үйлсэд оролцдог байв. Тэрбээр Сиэтл хотод “TheFilmSchool” сургуулийг хамтран байгуулж, мөн “Red Badge Project” ашгийн бус байгууллагыг үүсгэн байгуулагчдын нэг болсон юм. Тус байгууллага ахмад дайчдад өөрсдийн түүхийг бичиж, хуваалцах замаар сэтгэл зүйн хүндрэлийг даван туулахад нь тусалдаг.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Мэттью Перригийн тухай баримтат кино нээлтээ хийлээ

01/11/2026
Кино Урлаг

Өнөөдөр жүжигчин, дуучин Б.Батмэндийн төрсөн өдөр

01/11/2026
Кино Урлаг

Инээдмийн киноны од Роб Шнайдер 63 нас хүрлээ

31/10/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Top Gun”, “Alien” киноны од Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ

01/11/2026

Женнифер Лопез “Proof of Love” шинэ дуундаа хайр, хагацал, уй гашууг өгүүлнэ

01/11/2026

Мэттью Перригийн тухай баримтат кино нээлтээ хийлээ

01/11/2026

Өнөөдөр жүжигчин, дуучин Б.Батмэндийн төрсөн өдөр

01/11/2026

“Монгол орон бадартугай” бүрэн хэмжээний тоглолт боллоо

01/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.