Монголын хошин урлаг, кино урлагт өөрийн өнгө төрхийг бий болгож, үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн уран бүтээлчдийн нэг бол жүжигчин, продюсер, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Гончигийн Ундармаа “U Film” уран бүтээлийн нэгдлийг байгуулж, кино бүтээх, продюсерлох ажилд хүч сорьж байна. Тус уран бүтээлийн нэгдэл Монголын эмэгтэйчүүдийн амьдрал, нийгэмд тулгамдаж буй асуудлыг хөндсөн бүтээлүүдээрээ үзэгчдэд танигдсан билээ.
“Single Ladies” цувралаас гадна “Тютю”, “Амьдралоги”, “Улаан цэцэг” зэрэг дэлгэцийг уран бүтээл, мөн “U stage” театраараа дамжуулан “Ангарагаас ирсэн эмэгтэй”, “Дөлгөөн Дон”, “Дэрний сэтгэл” зэрэг жүжгийг үзэгчдэд хүргэж байв.
Тэгвэл тун удахгүй “U Film” уран бүтээлийн нэгдэл “Намайг эгчээ гэж дуудаарай” хэмээх уран сайхны киног үзэгчдэд хүргэх гэж байна. Энэ тухайн Г.Ундармаа цахим хуудсаараа дамжуулсан мэдэгдсэн бөгөөд одоогоор киноны тухай дэлгэрэнгүй мэдээлэл, нээлтийн товыг зарлаагүй байна.

