Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Явуулын хүн говьд” уран сайхны кино Евроазийн кино наадамд оролцлоо
Кино

“Явуулын хүн говьд” уран сайхны кино Евроазийн кино наадамд оролцлоо

Урлаг Урлаг18/11/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

ОХУ-ын нийслэл Москва хотноо үндэсний уламжлалт өв соёл, түүх болон хүн төрөлхтний оюун санаа, ёс суртахууны үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлсэн чанартай уран бүтээлүүдийг дэмжих зорилготой Евроазийн “Алмаазан эрвээхэй” кино наадмын  шагнал гардуулах ёслол болж, найруулагч О.Урантуяа “Явуулын хүн говьд”  уран сайхны киногоороо Монгол Улсыг төлөөлж оролцжээ.

Оросын нэрт найруулагч Никита Михалковын “Мастерская 12”  театрт өрнөсөн энэхүү ёслолд Евроазийн болон бусад бүс нутгийн 19 орны 41 бүтээл 12 төрөлд өрсөлдсөн юм. Сонгон шалгаруулах комисс наадмын “Үндэсний үнэт зүйл ба соёлын дархлааг хамгаалах” зорилтод нийцсэн хэмээн үзэж “Явуулын хүн говьд” киног онцлон уралдаант хэсэгт шалгаруулснаар энэхүү бүтээл Евразийн улс орнуудын кино театрын дэлгэцээр Монголын орчин цагийн кино урлагийг сурталчлан таниулах болзлыг хангасан байна.

Шагнал гардуулах ёслолд Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Ж.Алтангэрэл, Соёлын хамтын ажиллагаа хариуцсан гуравдугаар нарийн бичгийн дарга О.Чинбаяр нар хүндэт зочноор оролцжээ. “Алмаазан эрвээхэй” кино наадам нь Евроазийн бүс нутгийн болон бусад орны кино уран бүтээлчдийг нэгтгэх мэргэжлийн талбар учир наадмын турш салбарын болон соёл урлагийн үйл ажиллагаанд оролцсон уран бүтээлчид үндэсний кино урлагийн давуу талын тухай илтгэлээр бодит боломжийг бүрдүүлж, арилжааны бус агуулгын кино бүтээл  туурвих үзэл баримтлалаараа  хамтарсан кино төсөл хэрэгжүүлэхээр санал солилцов.

Тус ёслолын үеэр “Ийм нэгэн явдал” киноны гол дүрээр хоногшсон ЗХУ-ын ардын жүжигчин Алиса Фрейндлихэд “Дэлхийн кино урлагт оруулсан хувь нэмэр” хүндэт шагналыг гардуулсан байна. Харин ОХУ-ын найруулагч Никита Высоцкий, Илья Лебедев нар “Август” киногоороо 2026 оны шилдэг киногоор шалгаран нэг сая ам.долларын үнэ бүхий 10 каратын якут алмаазын эзнээр тодорлоо.

Монголын цөөхөн эмэгтэй найруулагчдын нэг О.Урантуяа “Явуулын хүн говьд” бүтээлээрээ “Алмаазан эрвээхэй”-гээс гадна Болгарын Софи хотноо зохион байгуулдаг “Алтан Феми” олон улсын кино наадамд 130 гаруй орны 9600 киноноос “Соёлын өв ба жинхэнэ үнэт зүйлс” алтан цомын эзэн болж байсан юм. Мөн 18 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадмын Монгол кино хөтөлбөрт, Казахстан, Солонгосын кино наадмын уралдаант хэсэгт шалгарч байв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Роберт Паттинсон дараагийн Жеймс Бондын дүрийг бүтээнэ

17/11/2026
Кино Урлаг

Гленн Клоуз, Ридли Скотт, Флойд Норман нар Академийн хүндэт “Оскар” хүртлээ

17/11/2026
Кино Урлаг

ФОТО: “Governors Awards”-ын улаан хивсний ёслолоос

17/11/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Явуулын хүн говьд” уран сайхны кино Евроазийн кино наадамд оролцлоо

18/11/2026

Н.Учрал: Эх хэл бол үндэстний оюун санааны дархлаа, тусгаар тогтнолын баталгаа юм

18/11/2026

Хамгийн эртний дармал ном “Алтангэрэл” судар

18/11/2026

“LNGSHOT” хамтлаг “MMA 2026”-аас оны шилдэг шинэ уран бүтээлчээр шалгарлаа

17/11/2026

T.O.P-ын Япон дахь тоглолтын VVIP тасалбар “BIGBANG”-ийн VIP тасалбараас 65 хувиар үнэтэй байна

17/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.