Канадын “Heated Rivalry” цувралд Оросын хоккейчин Илья Розановын дүр бүтээсэн жүжигчин Коннор Сторри “Vogue” сэтгүүлийн 2026 оны хамгийн загварлаг уран бүтээлчээр тодорчээ.
“Vogue” сэтгүүл арваннэгдүгээр сарын 23-нд 2026 оны загварлаг 55 хүнийг багтаасан жагсаалтаа танилцуулсан байна. Тус жагсаалтад жүжигчин, дуучин, загварын салбарын төлөөлөгчид зэрэг олон алдартан багтжээ.
Коннор Сторри энэ онд “Heated Rivalry” цувралд бүтээсэн дүрээрээ олны анхааралд өртөөд зогсохгүй хувцаслалт, загварын сонголтоороо ч онцгойрсон байна. Түүний улаан хивсний ёслол болон олон нийтийн арга хэмжээнд өмссөн хувцаснууд загварын хүрээлэлд ихээхэн анхаарал татжээ.
Жүжигчин “Vogue” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа стилист Жеймс Ярдлигийн тусламжтайгаар хувцаслалт, загварын цаана ямар их хөдөлмөр байдгийг ойлгож эхэлсэн тухайгаа ярьсан байна.

